САЛБАР САЛБАРЫН ТҮҮЧЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2017-03-08  

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлд ажиллаж, амьдарч, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан салбар салбарын тэргүүлэгч эмэгтэйчүүдэд нийслэлийн удирдлагууд болон НИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг өглөө.

Хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч дарга Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуул, НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал болон бусад албаны хүмүүс байлцлаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон НИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүд салбар салбарын тэргүүний ажилтнуудтай нийгэмд болон тэдний ажиллаж байгаа салбарт эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэйгээр ярилцсан юм.

Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд төр захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан И.Цэрэндулам, Хот тохижилтын газарт тасралтгүй 33 жил ажиллаж байгаа Д.Баянжаргал, боловсролын салбарын тэргүүний ажилтан З.Болормаа, өндөр настан Ц.Цэрэнлхам, Соёл урлагын салбарын төлөөлөл болгож СТА Ч.Дэлгэрцэцэг, Цагдаагийн байгууллагад тасралтгүй 30 жил ажилласан, цагдаагийн хурандаа Д.Цэцэгмаа, цусны хүндэт донор Т.Алимаа, спортын салбарын төлөөлөл МУГТ, олимдийн наадмын мөнгөн медальт Д.Сумьяа, эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажилласан хүний их эмч Д.Ганцэцэг нар хүрэлцэн ирсэн юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НИТХ болон НЗДТГ-аас санаачлан энэ жил анх удаа ажиллаж буй салбартаа түчээ болж буй есөн эмэгтэйд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Салбар салбарын төлөөллүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаадаа баяртай байна.

Энэ арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар болсон” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?