Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

Ц.ЭЛБЭГДОРЖ "НОЁН" БУУЖ, Н.ЭНХБАЯР "ХҮҮ" ӨГСӨХ 6-Р САР

2017-03-09  

Монгол улсын ерөнхийлөгчөөр 2 удаа улиран сонгогдож, 8 жил ажилласан дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуравхан сарын дараа халаагаа өгч, өндөр сэнтийнээсээ бууна. Энэ бол хөдөлшгүй үнэн. Харин түүний орыг хэн залгамжлах бол гэдэг асуудал. Одоогоор Монгол улсын тав дахь ерөнхийлөгчөөр МАН-аас дэвшсэн хэн ч бай сонгогдоно гэсэн уур амьсгал нийгэмд давамгайлах болсныг нуух аргагүй. МАН-д кандидат олон бий ч, намын дарга М.Энхболд дэвшихээр аль эртнээс зэхсэн гэдгийг олон факт гэрчилнэ. Ялсан намын дарга ерөнхий сайд болдог уламжлалыг эвдэж УИХ-ын даргын суудалд тухалсан. Эндээс ерөнхийлөгчийн сэнтий рүү дөхөх нь илүү ойрхон, илүү хялбар гэж томьёолсон тухай судлаачид дурдсан байдаг. Тэгэхээр Монгол улсын 5 дахь ерөнхийлөгчийн нэр үндсэндээ тодорсон гэж ойлгож болох. Тэр хүн бол Миеэгомбын Энхболд.

Харин М.Энхболд Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Монголын улс төрд хүчний хуваарилалтад өөрчлөлт орно гэж улс төр судлаачид шинжилж байна. Нэгдүгээрт, УИХ даргыг шинээр сонгоно. Хоёрдугаарт, эрх баригч намын даргыг сонгоно. Энэ бол өөрчлөлтийн эхийг тавих болно. Намын дарга хэн болохоос хамаарч, Засгийг хэн тэргүүлэх вэ? гэдэг асуудал үүсэх магадлалтай. Ийнхүү улс төрийн хүчний хуваарилалтад ихээхэн өөрчлөлт үүснэ. Үүнтэй зэрэгцээд, М.Энхболдын тойрогт дахин сонгууль зарлана.

Н.Энхбаярыг УИХ-д нэр дэвшихийг хориглосон заалт 2016 оны 9-р сараар дуусгавар болсон тул дахин сонгуульд МАХН-аас Н.Энхбаярыг дэвшүүлэх нь бас эргэлзээгүй. Н.Энхбаяр дэвшвэл ялах магадлал маш өндөр. Тэр жил Багабанди ерөнхийлөгчөөр сонгогдож, түүний тойрогт дахин сонгууль зарлахад Н.Энхбаяр дэвшиж ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан түүх давтагдах магадлалыг хэн ч үгүйсгэж чадахгүй.

Ийнхүү цаг эргэж, шатраар зүйрлэвэл, Элбэгдорж ноён "бууж өгч", Энхбаяр хүү "бэрс гарах" цаг ойртжээ.

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗАЛУУСЫН ТӨЛӨӨЛӨЛ:TIIMEE ELBEGDORJ IH MUUHAI HUN ASHGUI NEG BUUH NI HARIN ENHBAYRIIG DEMJINEEE 2017-03-09
Зочин: Э нарын үе монголд ноёрхлоо тогтоожээ 2017-03-09
Зочин:Хэн нэгний өөдөөс үг хэлчих, сөрөөд зогсчих хүчтэй улс төрч байна уу 2017-03-09
Зочин: Ардчилал бол ээлжлэн төр барих гэсэн энгийн нэг ойлголт. Тэгэхээр дээр байхдаа нийгэмдээ сайн зүйл хийж чадаагүй бол буусан хойноо түүнийхээ горыг амсана гэдэг 2017-03-09
зочин:Арай өөр аавын хүү алга уу? Нээнтэггүй, нэр цэвэр, ардын төлөө аавын хүү? 2017-03-10
зочин:Арай өөр аавын хүү алга уу? Нээнтэггүй, нэр цэвэр, ардын төлөө аавын хүү? 2017-03-10
z:ene muusain hyataduudiin ****uudees jinhene mongol hun ni Enhbayar shuu. ene huniig l gargamaar bna. ene hun l mongoldoo odoo ih yum hiih tsag ni bolson . busad ni tsaa****a zugeer ****tsgaa. 2017-03-12
Энхбаяр та ошоогоо аваарай:Элбэгдоржыг хориод шоронд байхад нь чацга алдуулж олсгож алаарай Энхбаяр гуай 2017-03-22
Халх Ойрдын дайн:Баруун Монголчууд хэзээнээсээ халхуудыг янаглан хорлодог эднийг буцааж байранд нь тавих хэрэгтэй 2017-03-22
Баруун монголчууд зугтагсдын ур сад:Манжын Кангси хаан Ойрдын 400000 хунийг алсан юм гэнэлээ ...Тэд Халхыг хуйс тэмтэрнэ ....хуу бол хуйсыг нь хаг**** ,охин бол усийг нь хаг**** гэж байсан алуурчид даа....Одоо л бид зорохгуй бол эд дахиад Халхуудыг **** гэж байна 2017-03-22
Зочин:Энхбаяр бол Монголын хамгийн балиар амьтан, Энхболд бол хамгийн мангар амьтан 2017-03-28
эрка:Энхбаярыг дэмжинээ ялаад гараад ирвэл МАН МАХН тай нэгдэх байх.МАХН д урваж орох маш олон хүн МАНд байгаа тэгээд ч энэ их хуралд өөрийн гэсэн олигтой зорилго алга юу хийж байгаагаа мэдэхгүй баллаж байна.ещ Ерөнхийлөгчийн сонгуульд ялах бүх бололцоогоо өөрсдөө арчаад хаячихлаа.Ард түмэн та нарыг одоо лав сонгохгүй харин тарчилгүй байвал их юм болсон байхаа. 2017-04-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?