Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах барилгын ханын өрлөгө хийж байсан 45 настай “Б” өрлөгөнд дарагдаж нас баржээ. Энэ талаарх дуудлага 7-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Нас барсан иргэн "Б" нь Архангай аймгийн Чулуут сумын харьяат бөгөөд нэгдүгээр давхрын ханыг нурааж байгаад ханын өрлөгөнд дарагдаж нас баржээ. Ийм тохиолдолдууд өмнө нь хэд хэдэн удаа бүртгэгдэж байсан.
Сүүлийн үед иргэд дур мэдэн даацын ханыг нурааж өргөжүүлэх ажлыг дур мэдэн хийдэг болсон. Энэ байдал нь барилгын насжилтанд нөлөөлөхөөс гадна богино хугацаанд барилга нурах аюулд хүргэж байгааг МХЕГ-аас анхааруулсаар байна. Мөн Монгол улсын Барилгын тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуульд нийтийн орон сууцны барилгын хана, таазыг мэргэжлийн бус хүн, байгууллага, аж ахуйн нэгжээр нураалгах, нүхлэхийг хориглохыг ч хуульд заасан байдгыг мэдэхэд илүүдэхгүй.
Ц.ХИШГЭЭ