ГЭРЛИЙН ШОН СУРТАЛЧИЛГААНЫ САМБАР БИШ

2017-03-09  

Шуурхай зээл олгоно, Компьютер форматлана, Ууц чанана, Массаж хийнэ зэрэг утас, хаягаа бичсэн реклам, ажил үйлчилгээний зарууд улаанбаатар хотын гэрлийн шонгуудыг бүрхжээ.

Энэ бүх зарын цаана олон хүний ажил амьдрал явж байгаа ч их хотынхоо өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлын төлөө өвөл зун, өдөр шөнийн алинд нь ч бэлхэн зогсдог  тохижилт үйлчилгээний компаниудын ажилчдыг  хүндэлж иргэн, аж ахуйн нэгжүүд та бүхэн зориулалтын зөвшөөрөлтэй газар зараа наах хэрэгтэй байна.

"Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ 2017 оны 2 дугаар сарын 21-нд 192 ширхэг гэрлийн шон дээр наасан зарлалуудыг хуулж байсан бол өнөөдөр мөн л хариуцсан зам талбайд байрлах гэрлийн шонг бүрхсэн  төрөл бүрийн зарлал, рекламуудыг хуулж цэвэрлэж байна.

Тухайн зарлалын дагуух утсаар холбогдон зарлалаа хуулж авах, дахиж наахгүй байхыг хүссэн ч  үр дүнг алга, үргэлжлүүлэн наасан хэвээр байгаа юм. Энэ талаар холбогдох газрууд нь арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байгааг анхаарна уу гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?