ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРГАСАН ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

2017-03-14  

2017 оны 2 дугаар сарын 15-ны орой 23 цаг 15 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Хүүхдийн 2 дугаар эмнэлэгийн зүүн талд байрлах "Хүннү" зочид буудлын урд замд зорчих хэсгийн 3-р эгнээнд явж байсан марк, улсын дугаар тодорхойгүй хар өнгийн суудлын автомашин нь явган зорчигч Б-г мөргөснөөс 1-р эгнээнд явж байсан T.Pruis маркийн автомашинд явган зорчигч мөргүүлж амь нас нь хохирсон хэрэгт хар өнгийн тээврийн хэрэгсэл болон тухайн жолоочийг эрэн сурвалжилж байсан билээ.

Уг хэрэгт УБХЦГ-ын Гуравдугаар хэлтсийн Эрүүгийн тасгийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулан Toyota Crown маркийн автомашины жолооч О болохыг тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Галаа:Зугтаад баригдахгүй гэж бодвол эндүүрэл шүү жолооч нараа 2017-03-14
Иргэн:Мэдэгдэж байгаа нь энэ болохоос бусад нь яах бол доо. Манай хүүг шүргэсэн мөртлөө одоо болтол хариуц**** хүлээгээгүй хүн яваад л байна 2017-03-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?