“ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, СУРГУУЛИЙН ЦАЙНЫ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2017-03-15  

Нийслэлийн төрийн өмчийн сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ өгөх тухай Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн засаг даргын орлогчийн баталсан удирдамжийн Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн байгаль, орчны газар, Шинжлэх ухаан Техникийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуультай хамтран хяналт шалгалт хийлээ. Шалгалтанд Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй  төрийн өмчийн  127,  төрийн бус өмчийн 70 ерөнхий боловсролын сургууль хамрагдлаа.

Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөлийг шалгах 3.7 кодтой хяналтын хуудасны “Үдийн цай” хөтөлбөртэй холбогдох  асуудлаар үнэлгээ өгөхөд нийт хяналт  шалгалтанд хамрагдсан 197 сургуулийн 55 буюу 26% нь “бага эрсдэлтэй”, 136 буюу 69.0% нь “дунд эрсдэлтэй”, 6 буюу 5 % нь “их” эрсдэлтэй”,мөн 159 сургуулийн цайны газрыг 1.10 кодтой “Хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар дүгнэхэд 25 буюу 15.7% нь “бага эрсдэлтэй”, 126 буюу 79.2 % нь “дунд эрсдэлтэй”, 8 буюу 5 % нь “их эрсдэлтэй” үнэлэгдлээ.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу зөрчилтэй ажиллаж байсан 21 аж ахуйн нэгжид 105 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч,  нийт 25 байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд 7.170.000 төгрөгний шийтгэвэр ногдуулж  ажилласан байна.

Мөн Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 118, төрийн бус өмчийн 94 сургуулийн удирдлага,” Үдийн цай”хэрэгжүүлэгч  89 аж ахуйн нэгж нийт 301 байгууллага, аж ахуйн нэгжид зөвлөмж хүргүүлж ажилласан.

 

 

ЭХ СУРВАЛЖ : ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ СОЁЛЫН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?