“УНАДАГ ДУГУЙГ 14 НАСНААС ДЭЭШ, МОПЕДЫГ 16 НАСНААС ДЭЭШ НАСНЫ ХҮН ЖОЛООДОЖ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХЫГ ЗӨВШӨӨРНӨ

2017-03-15  

 

 

 

Урин дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор иргэд мотоцикл, мопед, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох, бага насны хүүхдүүд сургуулийн болон гэр орчмын гадна талбайд тоглох, ялангуяа бөмбөг, унадаг дугуй, роликоор тоглож байгаад зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гардаг.

Цаг агаар дулаарч замын халтиргаа, гулгаа арилах үеэр жолооч нар тээврийн хэрэгсэл жолоодохдоо хурдтай явах, хурд хэтрүүлэх зөрчил гаргадаг.

ТАНЫ ХҮҮХЭД ТАНЫ ТУСГАЛ

Хvvхэд том хvнийг, ялангуяа эцэг эхийгээ даган дуурайдаг. Иймээс эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид бага насны хvvхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, тэдэнд тавих хараа хяналтаа сайжруулж, замын хөдөлгөөнд аюулгүй зөв оролцох мэдлэг, дадлыг тогтмол хэвшүүлж байх шаардлагатай байна.

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлд “Унадаг дугуйг 14-өөс дээш, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө” гэж заасан байдаг.

Түүнчлэн дугуйн тоормос, жолоо, хонх нь бүрэн ажиллагаатай, харанхуй үед хөдөлгөөнд оролцохдоо урд талдаа цагаан, ард талдаа улаан гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай байвал зохино гэсэн байдаг. Иймээс унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, хамгаалалтын малгайг бүрэн хэрэглэж оролцохыг зөвлөж байна.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?