Манай сайтын тогтмол нийтлэлчийн нэг, МУСГЗ сэтгүүлч, редактор Ө.Рагчаасүрэн нь эх орны өмнөд хил түгшүүртэй байсан тэр жилүүд болох 1972-1975 онд хилийн цэрэгт алба хаасан гэдэг. Гурван жил хилээ манах хугацаандаа тэрээр хилийн цэргийн төв хэвлэл "Эх орны манаа" сонины сурвалжлагч хийж Дорноговиос мэдээ сурвалжлага бэлтгэдэг байсныг тухайн үеийн сонины дугаараас харж болно.
Ө.Рагчаасүрэн эр цэргийн алба хаахынхаа хажуугаар зав чөлөөндөө гар зураг зурж ч нийтлүүлдэг байжээ. Одоо түүний галерейд нийт 100 гаруй зургууд бий. Эдгээр бүтээлүүдээс уншигч танд түүвэрлэн хүргэж байна.
Ц.ХИШГЭЭ