2017 оны 3 дугаар сарын 18,19-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 512 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 383 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 20 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 8, мөргөлдсөн 16, онхолдсон 1, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол бүртгэгдсэн. Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 4, зорчигч хэлбэрээр 6 хүүхэд өртсөн байна.
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 146 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан. Дээрх тоог өмнөх амралтын өдрүүдтэй харьцуулахад 1,8 дахин өссөн үзүүлэлттэй байна.
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА