НЭГ ЖИЛ Ч БОЛООГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БАЙЖЭЭ

2017-03-21  

Өнөөдөр /2017.03.21/ өглөөний 9.36 цагт Сансарын тунелийн зүүн талд шатсан хэрэг гарсан. Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тухайн үед автобусанд 6-7 хүн зорчиж явсан бөгөөд ямар нэгэн байдлаар гэмтсэн, угаартсан зүйлгүй гэдгийг албаны эх сурвалж тодотгов. Тухайн үед /9.36 цагт/ Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст дуудлага ирснээр тус дүүргийн аврах гал унтраах 10 дугаар анги есөн минутын дотор очжээ.

Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга дэд хурандаа Н.Нямхорлоо “Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд баруун салаа чиглэлийн автобусанд гал гарч байна гэсэн дуудлаг ирсэн. Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн очсон. Бие бүрэлдэхүүн очиход тухайн автобус хүмүүсээ бүрэн буулгасан, хөдөлгүүрийн хойд хэсэг болон бүхээгийн хэсэгрүү гал түймэр тархсан байдалтай байсан. Тухайн гал унтраах анги 20 минутад, 30 литр хөөс ашиглан галыг бүрэн унтраасан. Ямар шалтгаанаар шатсаныг 14 хоногийн хугацаанд гаргана. Урьдчилсан байдлаар хөдөлгүүрийнхээ хэсгээс гал түймэр тархсан байна гэсэн эхний шинж тэмдэг илэрсэн” гэлээ.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зорчигч:Автобусны жолооч нар уралдаж давхихаас өөр юм мэдэхгүй нөхдүүд шүү дээ. Ядахдаа салонаа цэвэрлэчихгүй. Ийм л жолооч бэлтгэж байна даа, жолоочийн л асуудал байна 2017-03-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?