Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ ЭНГИЙН СУУДЛААР ЗОРЧИХ БОЛНО

2017-03-22  

Өөрчлөлтийг, тэр тусмаа дорвитой өөрчлөлтийг дээрээсээ хийдэг. Азийн бар болсон Сингапур, Япон, Солонгос зэрэг орны удирдагчид тухайн үедээ түүхэн шийдвэр гаргасны дүнд тэдгээр улсын эдийн засаг өндийсөн байдаг.

Тэгвэл Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түүхэн гэж нэрлэж болох шийдвэрийг гаргалаа. Тэр төрийн өмчийн компанийн удирдах албан тушаалтнуудад бүсээ чангалах даалгавар өглөө. Төсвийн мөнгөөр өндөр үнэтэй машин, шинэ тавилга худалдан авахгүй байх, гадаад дотоодын нислэгт бизнес зэрэглэл буюу нэмэгдэл үнээр зорчихыг энэ цаг мөчөөс хориглолоо.

Мөн ажлаа хийж чадахыг нь авч үлдэх, ажлаа хийж чадахгүйг нь төрийн албан тушаалаас өөрсдөө татгалзахыг, үгүй тохиолдолд хүчээр чөлөөлөх тухайгаа мэдэгдлээ.

Ямар ч гэсэн нэгдүгээрт хэмнэлтийн горимд шилжих, хоёрдугаарт сэтгэл гаргаж ажиллахыг нийт төрийн албан хаагчдад уриаллаа. Ерөнхий сайдын хэлснээр, Монгол улсын эдийн засгийг машинаар зүйрлэвэл, шатахууных нь шар гэрэл нь ассан байхад хүлээн авсан. Харин тэр шар гэрэл унтарсан ч, тайвшрах цаг болоогүйг ерөнхий сайд сануулав. Ард түмэн биш, төр бүсээ чангалах цаг болсныг дуулгалаа. Улс орны эдийн засгийг сүйрүүлсэн гол алдааг санхүүгийн сахилга бат улс орны хэмжээнд бүрэн алдагдсан гэж оношилов. Тиймээс дээр доргүй улсын төсөв, санхүүгийн сахилга батыг сайжруулах үүрэг даалгаврыг өглөө. Санхүүгийн сахилга батыг ерөнхий сайд өөрөөсөө эхлэн үлгэрлэхээ амлалаа. Цамаан загнах, төсвийн мөнгийг хамаа намаагүй цацах, тансаглах, үрэлгэн эдийн засагт ЦЭГ тавьж, ТЭГ татлаа.

Ийм нэгэн шийдвэр гаргах удирдагчийг Монгол улс хүлээж байв. Тэр нь Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнбат байж таарав.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Зөв ш дээ. Аливаа зүйл хэмжээ нь хэтэрхээрээ тансаглах тал руугаа ордог. Хүн ер нь өөрөөсөө эхлэх нь түмэн зөв. Сайн байна 2017-03-22
Зочин:Одоо л мэдэж байгаа юмуу хаашаа юм бэ. Битгий худлаа шоудаад байна 2017-03-22
irgen:Darga said nariin , er ni jijig darga nariin unaa bolon utasnii zardliin hemnelt turiin baiguullgiin shilen dansaar zardal hemnegdej bgaag uzuulj taniltsuulakh ni zuitei umaa . Zasag turuu demjij bna 2017-03-22
Тод Оюунчимэг. :Би хэдийгээр, Ардчилсан намын гишүүн нь гэлээ ч, зөв зүйтэй асуудлыг шийдвэрлэж чаддаг хэнийг ч дэмжих болноо. Баяр хүргэе. Маш зөв, энэ нь тэр чигтээ баримтлагдаасай гэж л хүсье. 2017-04-07
Зочин:Бусад ЕС нарыг бодвол арай илүү улс орноо гэсэн сэтгэл мэдрэгдэж байна. ЕС-даа амжилт, бас илүү хурдтай ажиллыг хүсье. 2017-04-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?