РОК НААДАМ Олон Улсын амьд хөгжмийн фестивалийн 2016 оны аялан тоглолт энэ 3-р сарын 13-наас 20-ны хооронд Улаанбаатар, Дархан хотуудад болох гэж байна. Наадмын зохион байгуулагч Р.Жавхлантөгстэй уулзаж ярилцав.
- Оролцох бүрэлдүүн ямар байна вэ?
- Энэ удаагийн фестивалын хүрээнд АНУ-ын Техаs мужаас Noise Revival Orchestra, Испанийн Мадрид хотоос Planeta Lem хамтлагууд, Шанхай хотоос DJ B.O нар ирж ороцоно.
-Хөтөлбөрийн хувьд...?
-Ээлжит Рок Наадмын хөтөлбөрөөр 3-р сарын 19-нд Улаанбаатарт Улсын Филармонын концертын танхимд Монгол улсын симфони найрал хөгжимтэй хамтарсан “РОК ба СОНГОДОГ” тоглолт хийнэ. Дархан хотод 3-р сарын 16-нд амьд хөгжмийн тоглолт болно. Мөн Фестивалийн хүрээнд хуучны Дуугүй Кино, Амьд хөгжимтэй нийлсэн сонирхолтой үзүүлбэр бусад шоу арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар боллоо.
-Хэн зохион байгуулах вэ?
-Уламжлал ёсоор энэ удаагийн РОК НААДАМ фестивалийг Монголын талаас АРТ ГЭР Энтертайнмэнт, Шанхайн ТУ ЖАМ нар зохион байгуулж байна.
Ө.Рагчаасүрэн
Дархан-Уул