ЗЦА-НААС УЛСЫН ХЭМЖЭЭНД “АЧААНЫ АВТОМАШИН, АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ” ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА

2017-03-27  

Тус арга хэмжээ нь бүтэн жилийн турш үргэлжлэх бөгөөд хяналт шалгалтаар Замын хөдөлгөөний дүрмийн 22 дугаар зүйл “Ачаа тээвэрлэх”, мөн дүрмийн 20 дугаар зүйл “Механикжсан тээврийн хэрэгсэл чирэх”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 102 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам”-ын хэрэгжилтэнд хяналт тавина.  

Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд  оролцох ачааны авто машинд дараах зөвшөөрлүүдийг олгодог. Үүнд :

-        “В” – бүх жин нь 3,5 тн болон түүнээс бага
-       “С” – бүх жин нь 3,5 тн-оос дээш
-       “СЕ” – чиргүүлтэй автомашинд зөвшөөрөл олгох бөгөөд зөвшөөрөл нь 6 сарын хугацаатай байна.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?