ШАР УСНЫ ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

2017-03-27  

Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр багийн  “Чандмань” гэдэг газар үүссэн их хэмжээний мөс хайлж, айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллага, улсын чанартай автозам, гүүр шар усны үерт автах эрсдэл үүсээд байгаа билээ.

Тэгвэл уг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Онцгой байдлын газраас аймгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, албан газар аж ахуй нэгж, байгууллагууд, иргэдийг 2017 оны 3 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд дээрх мөсийг зайлуулах, суваг татах, усны гольдролыг өөрчлөх ажилд дайчлан ажиллуулаа.

Дайчилгаанд нийт 53 байгууллагын 816 хүн хамрагдаж, 1.5 метр өргөнтэй, 1,5 метр гүнтэй 2100 метр урт хонгилийг ухаж шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг зохион байгууллаа гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?