ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ 67 НЭР ТӨРЛИЙН 1586.3 МЯН ТӨГРӨГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УСТГАЖ АЖИЛЛАЛАА

2017-03-28  

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 0190 тоот удирдамжийн дагуу хүн амын хүнсний аюулгүй байдлын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, сургалт сурталчилгааг зохион байгуулж, иргэдийг хүнсний гаралтай болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор  “Аюулгүй хүнс” сарын аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Аяны эхний арав хоногт 183 худалдааны төв, 126 хоолны газар, 45 хүнсний үйлдвэр нийт 354 газрыг шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнд хамрууллаа.

Мөн 1259 хүнийг сургалтад оролцуулж, 706 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. Дурдсан хугацаанд 240 дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулахад 16 нь буюу 6.6 хувь нь чанарын шаардлага хангаагүй үзүүлэлт гарлаа. Шалгалтын явцад нийт 2595 зөрчил илрүүлж, 37 хувийг нь газар дээр нь арилгуулаад байна. Чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй 34 нэр төрлийн 332 кг, 265 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг татан авахуулж, 67 нэр төрлийн  1586.3 мян төгрөгийн бүтээгдэхүүнийг устгуулах  арга хэмжээ авч ажиллалаа.

 

 

ЭХ СУРВАЛЖ : МХЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?