ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХИЙЖ ЧАДВАЛ ГАДААД ХУДАЛДААНД ТУЛГАРЧ БАЙГАА СААД, ТОТГОРЫГ АРИЛГАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

2017-03-28  

Евразийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешков тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд 2017.03.28-ны  өнөөдөр  “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын стандарт техникийн зохицуулалт, мал эмнэлэг ургамлын  эрүүл ахуйн салбар дахь хамтын ажиллагаа” сэдвийн дор уулзалт семинарыг зохион байгууллаа.

Уулзалт семинарт ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Евразийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешков, бусад мэргэжилтэн шинжээчид, МХЕГ, НМХГ, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, МҮХАҮТ болон үйлдвэрлэгч нарын төлөөллүүд  оролцов. Уулзалт семинараар үндэсний үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүнийг Евразийн  гишүүн 5 улсын  /ОХУ, Армен, Беларусь, Казахстан, Киргиз/ зах зээлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Евразийн эдийн засгийн холбооны  стандарт шаардлагыг танилцуулах,  цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох  юм. Мөн Евразийн эдийн засгийн холбооны мал эмнэлэг, ургамлын хорио  цээрийн норм, нормативын баримт бичиг, мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг импортлоход тавигдах шаардлагын талаар танилцуулга хийлээ.

 

Уулзалт семинарыг нээж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн үг хэллээ. Тэрээр “Энэ удаагийн семинар маш чухал юм. 2010, 2012, 2014, 2016 онд Евразийн эдийн засгийн холбоонд санал тавьж, экспертүүдийн бүрэлдэхүүн  ирж ажиллаж байсан. Энэ удаа Евразийн гишүүн орнуудад Монгол Улсаас мах махан бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнийг гаргахад эдгээр орнуудаас тавигдах шаардлагуудыг танилцуулж байгаагаар нэлээд онцлог. В.Н.Корешков өчигдөр Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори болоод мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хоёр үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Танилцах үеэр монголчууд сайн ажиллаж байна. Махны үйлдвэрийн чиглэлээр олон зүйлд өөрчлөлт орсон байна. Хичээж ажиллаж байгааг үнэлж байна гэсэн. Цаашдаа  бид Евразийн гишүүн орнуудад мах махан бүтээгдэхүүн болоод хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнийг гаргах сонирхолтой байгаа. Тэгэхийн тулд Еразийн эдийн засгийн гишүүн орнуудын тавигдах шаардлагыг биелүүлэх ёстой. Шаардлагыг биелүүлэхийн тулд бид судалж танилцах хэрэгтэй. Үүний тулд өнөөдрийн уулзалт семинарыг хийж байна” гэдгийг онцоллоо.

Мөн Монгол улс, Евразийн эдийн засгийн комиссын хооронд мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний экспорт, импортын хэмжээг нэмэгдүүлэх, гадаад худалдаанд учирч буй саадыг арилгах, лабораторийн шинжилгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх боломжийг бүрдүүлэх асуудлыг энэ удаагийн айлчлалын үеэр хөндөж ярилцах болно. Цаашид бид бүх чиглэлээр хамтран ажиллаж, техникийн зохицуулалтыг хийж чадвал гадаад худалдаанд тулгарч байгаа саад, тотгорыг арилгаж, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаа улам өргөжинө гэдэгт миний бие итгэл төгс байна гэв.

Евразийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешков “Миний бие өчигдөр Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори болоод мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдээр орж үйл ажиллагаатай танилцлаа.Үйл ажиллагааны хувьд стандарт шаардлагыг хангаж, хангахаар ажил хийж байна. Бид цаашид Еразийн гишүүн улсуудад бүтээгдэхүүн экспортлоход тавигдах шаардлага, юуг анхаарах ёстойг танилцуулахаар шинжээч төлөөлөгчидтэй хамт ирсэн. Хоёр өдрийн сургалтаар энэ бүхнийг танилцуулах болно” гэсэн юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ХХААХҮЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?