ЗАМ ДЭЭР "ХӨДӨЛГӨӨНТ КАМЕР"-УУД АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

2017-03-29  

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн алба, Нийслэлийн тээврийн газар болон нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж, байгууллагууд хамтран хөдөлгөөнт хяналтын камеруудыг ажиллуулж эхлээд байна. Камеруудыг эхний ээлжид нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг нийт 900 гаруй том оврын автобусны 200 автобусанд байрлуулаад байна. Цаашид нийт автобус болон такси үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслүүдэд байршуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Уг хяналтын камерын тусламжтайгаар нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобуснууд болон бусад хөдөлгөөнд оролцож яваа тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд хяналт тавихаас гадна гаргасан зөрчлийг баримтжуулан хариуцлага тооцох юм.

 

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Эд нарт хяналт хэрэгтэй 2017-03-30
Зочин:Машин барина гэж тамладаг 2017-03-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?