ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ, ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ "ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ" ХЭРЭГЖҮҮЛНЭ

2017-03-29  

Цагдаагийн ерөнхий газрын “Иргэдэд үйлчлэх төв” /хуучнаар Лицензийн төв/ нь иргэн, хуулийн этгээдэд олгох зөвшөөрлийн үйл ажиллагааг нэг цэгээс шуурхай, хүртээмжтэй хүргэх, мэдээллийн сан бүрдүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг. Иргэдэд үйлчлэх төв нь Жолооны сургууль төгсөгчид, ангилал ахиулсан жолооч нарт үнэмлэх шинээр олгох, жолоочийн үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн иргэдэд нөхөн олгох, хуучин загварын болон гадаад орнуудын жолоочийн үнэмлэхийг сольж олгох, олон улсын жолоодох эрхийн үнэмлэх олгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдээс шалгалт авч, эрхийг нь сэргээж, үнэмлэх олгох зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

ИЙМД ИРГЭД ТА БҮХЭН ЖОЛООЧИЙН ҮНЭМЛЭХТЭЙ ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЛИЙГ WWW.LICENSE.POLICE.GOV.MN САЙТ БОЛОН ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВИЙН 70006996 ДУГААРЫН ЛАВЛАХ УТСААР АВНА УУ. 
http://license.police.gov.mn/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?