Авто замын тэмдгийн гэрэл ойлгох чанарыг сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэх хэрэгцээ шаардлагын улмаас 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба гэрэл ойлгогч хуулгаар хийсэн замын тэмдгийг шөнийн 21 цагт Сонгинохайрхан дүүргийн Саппоро төвийн автобусны буудлын замын хоёр талд байршуулж, туршлаа.
Туршилт хийсэн хуулга нь олон улсад өргөн ашиглагддаг бөгөөд гэрлийн тусгалыг хүлээн авч буцаан ойлгох чадвар нь өндөр юм. Уг туршилтад НЗДТГ, Замын цагдаагийн албаны удирдлагууд газар дээр нь очиж ажилласан бөгөөд энэ үеэр замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч нараас өмнөх тэмдгээс ялгаатай эсэхийг асуухад илүү ойлттой, тод тусч байгааг хэллээ.
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА