ИРГЭД НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИХДОО БЭЛЭН МӨНГӨ-ӨӨР БУС ЗӨВХӨН КАРТ-ААР ХӨЛСӨӨ ТӨЛЖ ЗОРЧИНО

2017-03-30  

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картын хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ төвшинд гаргах зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 01-ний бямба гарагаас эхлэн хотын нийтийн тээврийн их, дунд багтаамжийн автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчихоор болсон.Өөрөөр хэлбэл ирэх сараас эхлэн ИРГЭД нийтийн тээврээр зорчихдоо БЭЛЭН МӨНГӨ-өөр бус зөвхөн КАРТ-аар хөлсөө төлж зорчих юм. Нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн цахим картад бүрэн шилжүүлэх  бэлтгэл  ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж байна. Үүнд:

  1. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн карт цэнэглэх, борлуулах 451 цэгээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөдкарт цэнэглэх, борлуулах цэгийн тоог 500-д хүргэх, нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьтай уялдуулан өглөө нээх, орой хаах цагийг уртасгах талаар шаардлага тавьж, тухайн цэгүүдийн үйл ажиллагааг нэгдсэн байдлаар шалгах ажлыг зохион байгуулж байна.
  2. Хязгааргүй зорчих эрхтэй сарын хугацаатай карт(Том хүн-25000төгрөг, хүүхэд-8000төгрөг)  шинээр үйлчилгээнд гаргасан бөгөөд ИРГЭД  тухайн картуудыг “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хэрэглэгчийн төв болон Дүнжингарав, Мишээл, Драгон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээсавах боломжтой юм. Мөн “ХААН” банкнаас гаргасан нийтийн тээвэр болон бусад төлбөр тооцоонд ашиглах боломжтой “СИТИ ПАСС” карт, Юнителийн хэрэглэгчид “NFC” сим карт ашиглан гар утасныхаа сим картыг солиулан нийтийн тээврээр зорчиж болно.
  3. Нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбусанд суурилуулагдсан Удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмжүүдийг шалгаж илэрсэн зөрчлүүдийг шуурхай арилгах арга хэмжээг “Улаанбаатар смарт карт” ХХК-тай хамтран зохион байгуулж байна.
  4. Нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөд хяналт тавих чиг үүрэгтэй шалгагч ажиллуулах журмыг шинэчлэн баталж, нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж байгууллагын нийт шалгагчид сургалт зохион байгуулан шалгагчийн үнэмлэх,  тусгай карт олгох ажил хийгдэж байна. 
  5. 2017 оны 04 дүгээр сарын 01-ний бямба гарагаас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөд хяналт зорилгоор Автотээврийн хяналтын улсын байцаагч нарыг хуваарь гарган дундын хяналтаар ажиллуулах бөгөөд Зорчигч нийтийн тээврийн үйлчилгээний хөлсөө төлөөгүй зорчсон тохиолдолд Автотээврийн тухай хуулийн дагуу иргэнийг 1000-5000 төгрөгөөр торгохторгох арга хэмжээ авах юм.
  6. Холбогдох хуулиудын хүрээнд хөнгөлөлттэй зорчигчид хот орчмын чиглэлүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний тарифын зөрүүг төлөхгүйгээр зорчихоор шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл тухайн зорчигч зөвхөн хөнгөлөлттэй зорчих картаа уншуулаад зорчих боломжтой.

“Улаанбаатар смарт карт”-аас 20000 ширхэг картыг хороодын нийгмийн ажилчидтай хамтран, нийгмийн зорилтот бүлгийн хүмүүст үнэгүй тараах ажил  хийгдэж байна. Дээрх картыг авсан иргэд карт борлуулах, цэнэглэх төвүүдэд очиж тухайн картаа цэнэглүүлэн нийтийн тээврээр зорчих боломжтой.

Нийтийн тээврийн үйлчилгээний бүх автобус, троллейбус болон карт цэнэглэх, борлуулах төвүүдэд иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор нийтийн тээврээр зорчихдоо  БЭЛЭН МӨНГӨ-өөр бус зөвхөн КАРТ-аар хөлсөө төлж зорчих, нийтийн тээврийн картын мэдээлэл агуулсан 2 төрлийн стикер наалгасан.

Нийт иргэд зорчигчид та бүхнийг хуулийн дагуу үүргээ биелүүлэн, эрхээ эдэлж хамтран ажиллахыг уриалж байна.Та картын борлуулалт, цэнэглэх төвүүдийн үйл ажиллагаа, автобус, троллейбусны карт уншигчтай холбоотой санал хүсэлтээ 70151289 дугаарын утсанд, Нийтийн тээврийн үйлчилгээ холбоотой санал, хүсэлтээ 326352, 323176 дугаарын утсанд өгнө үү

 

 

ЭХ СУРВАЛЖ : НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:unegui taraah kart haanaas olj boloh we 2017-03-30
zochin:25000 kartaar ene saraa ywaad daraa saraas dahiad l 25000 tsenegleh yostoi yu eswel bagaar tseneglej boloh yum uuuu 2017-03-30
zochin:kartaa yaaj unegui ugch boldoggui yumuuu 2017-03-30
zochin:kart unegui avmaar bnaaaa 2017-03-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?