Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ШАШИН ШҮТЛЭГ БА ЭРХ АШИГ

2016-02-25  

Мүүн гэгч айхтар ад зэтгэрийн талаар бид сүүлийн үед цэнхэр үст Цэрэнгийн бичиж буйг харж уншиж мэдээлэл авч байгаа. Баавгайн Насанбаяр хэмээх боловсролын салбарын эрх мэдэлтэй түшмэл гэгч нэг амилсан шулам, босоо ороолон мөн ард түмнээ гайхалтай хошгируулагч ерөнхийлөгч Элбэгдорж, Ганбаатар ч бас орчихоод тууж яваа зураг хөрөг харагдах л юм, яг нарийн ширийнийг яаж мэдэх вэ ямар дагаж явсан биш.

Ямартай ч их л хор уршиг тарихаар эд мөн үү гэвэл мөнөөсөө мөн бололтой. За тэгээд ямар ч шашин ер нь өөрөө зүгээр гүйгээд ороод ирэхгүй шүү дээ. Түүний гар хөл болж ашиг сонирхол, нэгдсэн нэг ёсондоо их мөнгө авсан, их зүйл амлуулсан улс л толгой дээрээ залж тараахыг хүсэх нь тодорхой юм.

Албан ёсны тоогоор 3 сая гаруй хүн амтай, хүнээсээ их намтай, бүгд шахуу дарга болох, зөвхөн хуруу инчдэх төдийд баян болохыг хүсдэг, энэ дэлхийн гадаад л бол хар шар, Солонгос, Америк хэн ч байсан баян гэж боддог хамаг бүхнээ барьдаг, дагаад гүйдэг манайх шиг дийлэнх иргэд минь сэтгэлийн суурь муутай улс оронд олон шашин огтоос бүүр хэрэггүй билээ. Ямар ч шашин бай төрүүлсэн эх эцэг, төрсөн газар шорооны дэргэд бол түй гээд нулимахын дайны ч үнэгүй эд. Тиймээс эх эцгээс илүү шүтэгддэг Мүүн гэгч нэг муу Солонгос өвгөн, эмгэний төлөө хамаг бүхнээ хамж, шимж хадаг яндар бариад, танихгүй нэгний зураг тэвэрч өчнөөн олуулаа бөөндөж гэрлэх жүжиг тоглоод, түүнд автаад гүйх үр хүүхэд хойч үедээ санаа тавьцгаая.

" ҮР ХҮҮХДЭЭ УРСГАЛААР НЬ ХҮМҮҮЖҮҮЛДЭГ, БАГШ СУРГУУЛЬД ДААТГАДАГ СЭТГЭХҮЙГЭЭ БОЛИХСОН. ТӨРҮҮЛСЭН ҮР ЧИНЬ ЭРГЭЭД ЭХ ЭЦГЭЭ ТАНИХГҮЙ СОЛОНГОСООС ДОРД ҮЗЭЖ НУЛИМАХ ХОРТ ШАШИНГ МОНГОЛ УЛСААС ХӨӨХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛЧУУД ЯГ ҮНЭНДЭЭ ХЯТАДААС БИШ ӨГӨӨМӨР ЗАГНАХ ИНЭЭД АЛДСАН СОЛОНГОС КИМ УБА НАРААСАА БОЛГООМЖИЛЦГООЁ "

Үр хүүхдийнхээ толгойг адгийн шашны угаадсаас авран хамгаалцгаая. Хүүхдүүдээ хянаж анхаарагтун.
Тэнгэрлэг Монгол гээд л хий хоосон цээжээ дэлдэж байх зуур минь үр хүүхэд залуу үеийг минь хорт өвсөөр хордуулан утаж байна. Тэр хорт өвс хорыг Монгол хүн та би өөрөө гартаа барьчихаад үр хүүхэддээ идүүлж байна.

Монгол улс тэртээ тэргүй улс төрийн хувьд ч Орос, Хятад, Америкийн угаадас асгадаг газар болж түүнийг дэмжин хэрэгжүүлдэг утсан хүүхэлдэй намуудын орон болсон. Одоо дээрээс нь нэмээд УБА Суба нарын шашны нэрээр далдалсан хог асгадаг хонхор болмооргүй байна.
За тэгээд л үр хүүхдээ заавал гадаад сургавал л өндөр боловсролтой болно гэж боддог өчүүхэн бодлоосоо салцгаая. Энэ гадаадад чинь өчнөөн оронцог сургууль бас байдаг юм. Үнэхээр нэртэй мөртэй сургуульд нь сургаж чадахгүй бол зүгээр Монголынхоо Их сургуульд сургасан нь хамаагүй дээр.

Эх эцгүүд минь гадаад л гэвэл гайхамшигтай биш шүү дээ. Танаас надаас доор улсынхаа нийслэлийг ч мэдэхгүй УБА, ага, мистерүүд дүүрэн байна шүү энэ гадаадад чинь.
Монгол хүн ядаж л Монгол улсдаа, эх орондоо үнэ цэнэтэй амьдарцгаая. Наад айхтар УБА нар чинь энэ Америкт хүртэл Солонгос бичгээрээ хаягаа биччихээд сууж байна. Харин бид эх орондоо харийн үсгээр дүүргэсэн хаяг үсэглээд зогсож байна.
Битгий өөрсдийгөө дорд үзүүлээч ахан дүүс минь. Харийн нутагт тэртээ тэргүй хамаг Монголчууд Со ажаа агаа нарт толгой бөхөлзөж явна. Харин эх орондоо амьдарч байгаа Монгол улсын иргэн та Солонгос УБА Нарын УГААДАС ДОЛООЖ АМЬДРАХ УЧИРГҮЙ. Ялангуяа дахин хэлэхэд тархинд шахах угаадсаас хол явцгаая.
Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн мөнх тэнгэр, шарын шашнаас өөр элдэв долоон шашин манайд хэрэг ч байхгүй. Тэртээ тэргүй шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг ард түмэн шашин шүтлэгээр хуваагдаад хаа хол харайх вэ !?!?!
Чөдөртэй морь наадамд түрүүллээ гэж сонссон, харсан хүн байна уу.
Сэтгэхүйг чинь шашинаар, улсыг чинь наманцаруудаар чөдөрлөчихөөд байна.

Америкаас яруу найрагч
Хулганайн Тэргэл бичвэй.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?