Нийслэлийн засаг даргын 2008 оны А/191 дугаарт захирамжаар “...Жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 20, 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 20-ны хооронд газрын хөрсний хөлдөлт, гэсэлтийн улмаас авто зам эвдрэхэд эмзэг болсон үед нийслэлийн хотын авто замын сүлжээгээр зорчих тээврийн хэрэгслийн бүрэн жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг хоёр тэнхлэгтэй авто тээврийн хэрэгсэлд 18 тн, гурван тэнхлэгтэй авто тээврийн хэрэгсэлд 24 тн-оос хэтрэхгүй байхаар хязгаарласан” байдаг.
Үүнтэй холбоотойгоор Замын цагдаагийн алба, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн автозамын хөгжлийн газар хамтран эрх бүхий байгууллагаас батлан гаргасан журам, стандартын биелэлтийн байдалд хяналт, шалгалт хийж, зөрчил, дутагдлыг арилгуулах зорилгоор гудамж замын хөдөлгөөнд оролцож буй ачааны автомашин болон жолооч, гудамж замын сүлжээ, замын байгууламж, ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан байгууллага аж, ахуй нэгжид шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна.
Уг арга хэмжээ нь 2017 оны 3-р сарын 29-ний өдрөөс 2017 оны 4-р сарын 28-ны өдрийн дуустал 1 сарын хугацаанд үргэлжлэх юм.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ ЗӨРЧСӨНИЙ УЛМААС 5 ХҮН ГЭМТЖЭЭ
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 36 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа.
2017 оны 03 дугаар сарын 30-ны Пүрэв гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 315 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 239 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 5 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл онхолдох хэлбэрээр 1, явган зорчигч мөргөсөн 2, мөргөлдсөн 7 осол бүртгэгдсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн.
Тухайлбал :
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА