УЛААНБААТАР ХОТЫН ЗАМ ТАЛБАЙГ УГААЖ ЭХЭЛЛЭЭ

2017-04-01  

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан нийслэлийн Хот тохижилтын газраас Улаанбаатар хотын зам, талбайг угаах ажлыг энэ шөнөөс эхлүүлж байна.

Энхтайвны өргөн чөлөө, Дүнжингарав, Их тойруу, Бага тойруу, Нарны зам зэрэг 15 чиглэлийн нийтийн эзэмшлийн 340 км талбайг зам цэвэрлэгээний 21 машинаар 40 орчим ажилтан ажиллаж цэвэрлэх аж. Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Нийслэлийн Хот тохижилтын газар өнөөдрөөс эхлээд Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн авто замын зорчих хэсгийн гудамж, талбайг зориулалтын машинаар цэвэрлэх ажлыг эхлүүллээ.

Ингэснээр зам, талбайн үйлчлэгчдийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, явган хүний гарц, замын тэмдэг тэмдэглэгээ өнгө орох тоосжилт багасах зэрэг ач холбогдолтой. 15 чиглэлийн 340 км замыг 40 орчим ажилтан өдөр бүр цэвэрлэнэ. Ажилчдын цалин хөлсийг Хөдөлмөрийн хуулийн дагуу олгоно” гэв.

Улаанбаатар хотын төв замууд болон Д.Сүхбаатарын талбайг 2013 оноос эхлэн тусгай зориулалтын автомашин ашиглан угаадаг болсон билээ гэж нийслэлийн ЗДТГ-ынХэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Инжин:Ганцхан төвийн замаа л цэвэрлэж байна уу. Бусад замаа ч гэсэн цэвэрлэх хэрэгтэй ш дээ 2017-04-01
Зочин:Ийм ажил хийж байгаа хүмүүсийнхээ ажлыг хэзээ төр үнэлэх вэ хамгийн бага цалин өгдөг байж 2017-04-01
Үүрээ :Өчигдөр орой 21.р цагийн үед ажилдаа гарах гээд машинаа бэлдэж байсан хотын шороо бас л дарагддаг хот бас цэмцийдэг шүү.... 2017-04-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?