4-р сарын 2-нд СХД-ийн 32-р хороонд Түүхий эдийн цэгт хүмүүс аккумлятор олноор тушааж байна гэсэн дуудлагын дагуу шалгахад 33-34 насны залуус автомашины 8 ширхэг аккумляторыг түүхий эдийн цэг дээр зарах гэж байгаад баригджээ. Эдгээр залуус тодорхой эрхэлсэн ажилгүй болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон бөгөөд Говь-Алтай аймгийн харьяат иргэд ажээ. Тэд “Nissan March” автомашин ашиглан хулгай хийж байжээ. Уг хэргийг СХДЦХ-1 шалгаж байна.
Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ