ХҮҮХЭДТЭЙ ӨРХ БҮР СУДАЛГААНД ХАМРАГДАНА

2017-04-03  

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаар тэмдэглэлд “Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг 2017 оны 01 дүгээр удиралд багтаан гүйцэтгэхээр  заасны дагуу улсын хэмжээнд 330 сум, нийслэлийн 152 хороонд Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох ажлыг эхлүүлсэн билээ.

Улсын хэмжээнд нийтдээ мэдээлэл цуглуулах ажилд тусгайлсан сургалтаар бэлтгэгдсэн 2800 гаруй судлаач, тоологчийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар/хэлтсийн даргын тамга, гарын үсгээр баталгаажуулсан үнэмлэхтэйгээр өрхөд зочлуулах зохион байгуулалтыг хийж байна. 

Түүнчлэн ҮСХ-ны дарга болон ХНХ-ын сайдын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/164, А/640 тоот хамтарсан тушаалаар батлагдсан асуулгын маягт болон асуулга нөхөх зааврыг өрхөөс асуулга цуглуулахад ашиглаж байна. 

Судалгааны мэдээлэл цуглуулах ажилд дэмжлэг үзүүлэх, уг ажлыг чанартай зохион байгуулах үндсэн шаардлагын дагуу аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газруудад Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажлын хэсгүүд байгуулагдан уг ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, улсын хэмжээнд 7900 гэрээт ажилтан болон төрийн албан хаагчдын төлөөлөл оролцон ажиллаж, Өрхийн мэдээллийн нэгдсэн сан дахь нийт 600.000  өрхийг судалгааны мэдээлэл цуглуулалтад хамруулахаар ажиллаж байна. 

Судалгааны мэдээлэл цуглуулах ажлын хүрээнд тоологч өглөөний 09.00-орой 19.00 хүртэл өрхөөр зочлох бөгөөд энэ өдрүүдэд гэртээ ярилцлага өгөх боломжтой, насанд хүрсэн гишүүнийг байлгаж, мэдээлэл цуглуулалтад хамрагдана. 

Бэлтгэгдсэн тоологч, судлаач өрхөд зочлох үед тухайн өрхөд аж төрж байгаа үндсэн гишүүдийн албан ёсны баримт  бичигт үндэслэн бүртгэж тухайн өрхийн насанд хүрсэн гишүүн ярилцлага өгсөн маягтад гарын үсэг зурж баталгаажуулснаар тухайн өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлоход ашиглах үнэн бодит мэдээллийг цуглуулах нөхцлийг бүрдүүлэх юм. 

Өрх, иргэний хувьд судалгаанд хамрагдах боломжтой эсэхээ сум, хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандан өрхийн жагсаалтаас шалгуулж, хэрвээ тухайн өрх судалгаанд хамруулахаар бэлтгэсэн өрхийн жагсаалтад ороогүй байх нөхцөлд хүсэлтээ гарган судалгаанд хамрагдах боломж нь нээлттэй.

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны өрхөөс мэдээлэл цуглуулах хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 18 цагийг хүртэл үргэлжилнэ. 

 

 

ЭХ СУРВАЛЖ: ХХҮЕГ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:sudalgaa awahaar ailuudaar yvna gertee zaawal bh heregtei yum bna shuuu 2017-04-03
zochin:unen zuv awaarai ger horoolol ih nohoitoi shuuu 2017-04-03
zochin:tur orshin suu****d yah we 2017-04-03
Шүрээ:46.7 сая хүн амтай улс бүх зүйлээ цахимжуулаад байхад 3 хан сая хүн амтай манай улс үнэндээ чадахгүй байгаад харамсмаар....хөрөнгөтэй юу гээд л эхэлж байна дээ..мөн аавынхаа нэр дээр байдаг байранд амьдарч байгаа хүнийг бусдын гэрт түрээсгүй амьдарч байгаа улс гэж кодлож байна лээ инээд ч хүрэх шиг.... 2017-04-03
Шүрээ:Хөргөгчтэй юу гээд асуулт эхэлж байна лээ дээ хэхэ... 2017-04-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?