Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Ингэхдээ улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч сар бүрд хуваарилж өгөх учиртай. Хуулийн дагуу энэ сард 4, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашины жолооч нар татвараа төлнө.
Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар:
1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлөх хуваарьтай юм. Хуулийн хугацаа энэ сарын 28-нд дуусна.
Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс АТБӨЯХАТ, АБТ, АЗАТ хураахтай холбогдуулан СБД-ийн 3-р хороонд байрлах “Саруул”худалдааны төв, СБД-ийн 12-р хороонд байрлах “Сансар-32” үйлчилгээний төвүүд дээр 2017 оны 3-р сарын 30-ны өдрөөс 2017 оны 5-р сарын 31-ний өдрийг дуустал нэмэлт цэг гарган ажиллуулж татвар хураамжийг төвлөрүүлэх боллоо.Нийслэл хотод АТБӨЯХ эзэмшигч та татвар, төлбөр хураамжаа тогтоосон хуваарийн дагуу төлнө үү.
ЭХ СУРВАЛЖ: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР