Амралтын өдрүүдээр Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 82 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа.
2017 оны 4 дүгээр сарын 1,2-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 507 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 375 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 14 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл онхолдох хэлбэрээр 2, явган зорчигч мөргөсөн 9, мөргөлдсөн 9, үл хөдлөх зүйл мөргөсөн 3 осол тус тус бүртгэгдсэн. Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 1 хүүхэд өртсөн.
Тухайлбал :
Орон нутагт :
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлд “...Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглосон” байдаг. Гэтэл орон нутагт зорчиж буй жолооч нар тогтоосон тооноос олон хүн тээвэрлэх, тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт тээвэрлэж байгаа нь зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирох, гэмтэж бэртэх шалтгаан болж байна. Иймд жолооч та хүн ба ачааг дүрмийн дагуу тээвэрлэх, зорчигч нарт хамгаалах бүсийг заавал хэрэглүүлж хэвших, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА