Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

АРД ТҮМЭН АТОЗ-Д НАЙДАЖ БАЙНА

2017-04-03  

ТОЗ буюу АРД ТҮМНИЙ ОНЦ ЗӨВЛӨЛ нь ард түмний хүслээр, эрин цагийн дуудлагаар бий болсон юм. Байгуулагдаад удаагүй ч ард түмний дуу хоолой болж итгэл найдварын дөлийг бадраасан АТОЗ анхныхаа цуглааныг амжилттай хийлээ. Оффшорчидыг онилсон энэхүү цуглаан шударга бусыг, хууран мэхлэлтийг, хошгируулалтыг, дээгүүрээ үгсэн хуйвалдагчидыг эсэргүүцсэн индэр болов.  27 жил хууртагдсан ард түмэн өнөөдөр тэвчихээ больж хувь заяагаар ногдсон эрхийг нь эдлүүлэхийг шаардав. Ардчилал, эрх чөлөө, хүний эрх, аз жаргалтай элбэг хангалуун амьдрал, ядууралгүй тансаг баян Монголыг амалж  гарч ирсэн цөөн хэдэн хүмүүс  27 жилийн турш Монголын төрийг  ээлжлэн барьсан боловч өнөөдөр өөрсдөө олигарх болон баяжиж Монголын баялгийг оффшорт нуучаад харин ард түмнээ ядуурлын туйл, улсаа гуйлгачин, хоцронгуй буурай нэгэн хязгаар болгон хувиргасанд ард түмэн бухимдаж байна. Дүр эсгэсэн ардчилал, эдлэх боломжгүй эрх чөлөө, зөвхөн мөрөөдөлд үзэгдэх баян хангалуун амьдралын амлалтанд одоо дахин дахин хууртаад явах нь өнгөрсөн байна.  

3-сарын 30-нд Сүхбаатарын талбай дээр болсон Оффшорчидын эсрэг тайван цуглаанд нийт 13 мянган хүн ирсэн нь 90-ээд оны ардчилсан хөдөлгөөнөөс хойших хамгийн том цуглаан байсан бөгөөд нийгмийн хүлээлтийн хариу, цагаа олсон үйл явдал болсон юм. Өнөөдөр Монгол улсын гадаад өр 90-ээд оны Африкийн улсуудтай харьцуулснаас ч дор байдалд хүрч нэг Монгол хүнд  $8300 долларын гадаад өр ногдож буй бөгөөд улс маань өөрөө дампуурлын ирмэг дээр дэнжигнэж өрийг өрөөр даран, зээлээс  зээлд хоног төөрүүлж байгаа нь нууц биш. 

Яндаж баршгүй баялагтай, хөдөлмөрч, эрэлхэг, яагаад ч гуйлгачин явах учиргүй Монголчуудыг ийм өрөвдөлтэй байдалд хүргэж чадсан нь бас их “авьяас” юм?  Албан бусаар хэр их баялаг гадагш урсаж буйг бид мэдэхгүй, гэхдээ албан дүнгээр Монгол улс жилдээ 4-5 тэрбум долларын баялгаа гадагш экпортолдог, ард түмэн нь сөхөрч унтлаа хөдөлмөрлөж байна. Гэтэл бид яагаад улам ядуураад байна вэ? Яагаад бид улам их өрөнд ороод байна вэ?  Энэ бол ердөө л нам дамнан үгсэн хуйвалдсан эрх ашгийн бүлэглэлүүд Монголын баялгийг цөлмөн тонож ОФФШОР дансанд нуугаад байгаатай холбоотой. Монгол улс өнөөдөр ингэтлээ ядуурсныг баячууд, эрх мэдэлтнүүд нь нь ханаж цадахгүй, улсаа цөлмөн тонож буйд байгаа юм гэж ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай оношилсон нь үгүйсгэх аргагүй үнэн үг юм. АТОЗ өнөөдөр Монгол улсыг өрнөөс гаргах, гуйланчлалаас салгах, ард түмний нуруун дээр өссөн татварын  хэлбэрээр ирсэн өрийн дарамтыг шийдвэрлэх хамгийн зөв, шударга зам нь Оффшорт нуусан Монголын баялгийг авчрах гэж үзэж байгаа нь ард түмний дэмжлэгийг хүлээж буй юм.

Төр нь хийхийг хүсээгүй, чадаагүй ажлыг иргэд нь хийж байна. Ард түмэн АТОЗ-д найдаж байна, итгэл хүлээлгэж байна.  

 

 

М.ОДБАЯР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:ҮНЭХЭЭР ИТГЭЛ АЛДАХГҮЙ ТЭМЦЭХ ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ. 2017-04-03
zochin:temtsel ni ur dund hureesei 2017-04-03
zaluu:temtsej baigaad suraggui oldog shuu manaihan yr ni mungu awahaaraa temtsegguie 2017-04-03
zochin:tsuglaan irsen zarim ni yund irsenee meehguie zugeer agaad ywj bna gj tveer yarij bna lee arai ch ee humuusee 2017-04-03
zaluu:opishor g yu gj asuuhad zarim ni meehgui demjee ywj na gej bsan arai l meeelelgui h yumaaa 2017-04-03
Зулаа:Мэдэхгүй ч гэсэн дэмжиж оролцоод өөрийнхөө зүгээс ойгоод явж болно ш дээ 2017-04-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?