Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

Н.ЭНХБАЯР, Ц.ЭЛБЭГДОРЖ НАР НЭГ ОР ХӨНЖИЛД ОРСОН...

2017-04-04  

"Том" улс төрчид ном бичдэг. Өөрийн туулсан амьдрал, туршлагаасаа дэлгэдэг. Мэдээж хүн юм хойно бусдаас нуух, хаах, өнгөлөн далдлах, зарим нэг хэсэгт нь тохирсон өнгө будаг түрхэх нь тохиолддог л зүйл. Тэд өөрөө бичдэг, өөрийн нэрээр хүнээр номоо бичүүлэх нь бий. Мөн хөлсний зохиолчоор өөрийн тухай ном бичүүлдэг туршлага ч Монголд дэлгэрсэн. Женко Баттулгаас өгсүүлээд бас бус улс төрчдийн жишээг дурдаж болно. Гаднын улс төрчдөөс, авилгын хэргээр ял сонсоод буй Солонгосын ерөнхийлөгч Пак Гён Хэ номоо бичүүлсэн байдаг. Буудуулж амь насаа алдсан түүний аавын тухай номыг ч бас монголчууд эх хэлээрээ уншсан. Тэгвэл улс төрч Тэрбишдагва ном бичиж, түүнийгээ "Зааг" гэж нэрлэжээ. Урьд өмнө Тэрбишдагвын бичсэн ном гэж дуулдаагүйг бодоход "Зааг" түүний анхны ном байх. Тэр зохиолч, сэтгүүлчдийг бодвол хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй номынхоо нээлтийг бийлэгжүү хийв. Хүч хаяж, хөрөнгө цацав. Номынхоо нээлтийг уламжлал ёсоор номын аль нэг дэлгүүрт биш, Соёлын Төв Өргөөнд далайцтай хийв. Үндэсний Телевизээр номын нээлтийн тухай бүтэн нэвтрүүлэг гаргав. Бараг л ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн дайтай "юм" болов. Бэл бэнчинтэй хүн номын үнэ цэнийг дээшлүүллээ гэж зохиолчид талархалтай хандах маягтай.

Түүний дурсамжийн учгаас татвал, тэр 4 жилийн тэртээ ерөнхийлөгчид нэр дэвшихдээ ийм нээлт хийхийг хүсэж санаж байсан бололтой гэж сэтгэлд буув. Нээлтэнд монголын нэртэй, зүстэй бүхнийг урьсан харагдав. Нээлтэнд үг хэлсэн Н.Жанцанноров номоо дахин уншихыг Тэрбишдагвад зөвлөв. УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат "Зааг" номондоо "Зааггүй" бичсэнийг онцлов. Олон хүний хэлсэн бүхнийг энэ хоёроор хязгаарлая. Тэрбишдагва гэхээр л МАН-аас МАХН руу, МАХН-аас МАН руу гуйвж дайвсан, эрх мэдэл, албан тушаал хөөцөлдсөн этгээд гэж нийгэмд дүгнэх нэг хэсэг байдаг. Мөнхбат - Бүх сайдыг хийсэн ганцхан хүн бий. Элчин сайд, дэд сайд, сайд, шадар сайд, нэг хэсэг хугацаанд ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч ...гэж хэлсэн. Тэр бол тэр Тэрбишдагвын амьдралын мөр юм. Хэн ч баллаж чадахгүй. Харин тэр өөрийн амьдралын мөрөө, ялангуяа улс төрийн гуйвалт, дайвалт гэдэгтээ тайлбар өгөхийг хичээв. Мэдээж өөртөө ашигтайгаар тайлбар хийснийг огт буруутгахгүй. Тэр зохиогчийн эрхээ л эдэлсэн. Өнөө цагт редактор гэж байхгүй болсон. Гэхдээ үнэн худлыг шүүн тунгаах, дэнслэх редактор нь уншигчид бий гэдгийг ямагт санах ёстой. Нэг намаас нөгөө рүү эргэж буцсанаа Н.Энхбаяртай л холбоотой гэх ойлголтыг битүүдээ өгөв. Түүнд буруу байхгүй. Намаасаа гарснаа ингээд тайлбарлачихав. Харин "гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд нь хүргэсэн" ачтан Н.Энхбаяраас хэрхэн хөндийрснөө бас тайлбарлах шаардлага үүссэн. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулсан тул Энхбаяр гэдэг "ааруулыг" хүлхэхэд таатай нөхцөл ч үүссэнийг давгүй ашигласан. Энхбаяр түүнийг одоогийн залуусын хэллэгээр "мурисан" гэнэ. Түүнийхээ тайлбарыг ч хийв. Мань эр 2013 онд МАХН-аас ерөнхийлөгчид нэр дэвшихээр нам дотроо зөвшилцсөн. Намын дарга Н.Энхбаяр өөрөө зөвшөөрсөн байсан. Гэвч Н.Энхбаяр 2-р эмнэлэгт намайг дуудаж уулзсан. Зорилго нь хэргээ цагаатгах зорилгоор намайг нэр дэвшигчээс болиулсан. Тэр гуйсан, тушаасан өнгөөр "Н.Удвалыг ерөнхийлөгчид нэр дэвшүүл" гэж хэлсэн гэж тэр номондоо дурдсан нь уншигч олны анхаарлыг татах шинжтэй. Тэр Берлиний хана нураалцаж байсан, ТБД АНД дэлгүүрээ нээсэн тухайгаа яаж ч сонирхолтой бичсэн гэсэн энэ хэсгийг давах сонирхолтой бүлэг энэ номонд үгүйлэгдэнэ. Дурсамж номыг голдуу үйл явдал, олон хүн оролцсон, гэрчтэй, баталгаатай зүйлд тулгуурлаж, он сар, цаг хугацаатай бичдэг. Энэ бол бичигдээгүй хууль. Харин хоёрхон хүний хоорондын, хувь хүний харьцааны чанартай, итгэл, сэтгэл дээр түшиглэсэн харьцааг олонд дэлгэх нь тийм ч ёс зүйтэй асуудал биш гэж үздэг. Тэгвэл энэхүү хүний ёс, зан суртахууны заагийг хэтэрсэн үйлдлийг "Зааг" номын зохиогч Тэрбишдагва гаргажээ. Тэр зориуд энэ хэсгийг номынхоо чимэг буюу, оргил хэсэг болгон оруулжээ гэж бодогдов. Дашрамд дурдахад, улс төрийн өнгө аястай дурсамжийн төрлийн номын гол баатар нь ихэнхдээ ертөнцийн мөнх бусыг үзсэн байх нь хэвийн үзэгдэл. Тэр утгаараа заримдаа уйтгартай байх нь бий. Тэгвэл өнөө цагт амьд сэрүүн буй хүмүүсийн тухай Тэрбишдагва бичсэн нь өөрийн эрхгүй сонирхол татна. "Зааг" номын нэг баатар болсон Н.Энхбаяр ч амьд сэрүүн байгаа. Тэр Тэрбишдагвын номыг зорьж унших байх. Уншчихаад хариуд нь юу гэж бичихийг, бас ямар үнэнийг гаргаж ирэхийг хүлээх цаг үлдлээ. Мөнхбатын хэлсэн тэр олон сайдын албан тушаалд Тэрбишдагва хэрхэн болж байсан нь бас сонирхол татах сэдэв мөн. Энхбаяр гэж хүн байгаагүй бол, тэр түүнийг дэмжээгүй бол Тэрбишдагва гэж хүн хэн байх байсан бол? гэдэг асуулт эрхгүй хөвөрнө. Түүний зэрэгцээ ерөнхийлөгчийн сонгуулийг хуйвалдаан болгосон гэж Тэрбишдагва битүүхэн хэлэв. Ухаад төнхвөл, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар нэг ор хөнжилдөө орсон гэж ойлгогдохоор "Зааг" номондоо бичжээ. 2013 оны ерөнхийлөгчийн сонгууль гараанаасаа хуйвалдаан байсан гэдгийг илчлэх шиг боллоо. Энэ тухай Ц.Элбэгдорж ерөнхийлөгч бас дуугарах байх. Дуугарахгүй байвал зөвшөөрсөн гэж ойлгох нь. Гэхдээ л "Ардын үг" аяны хүрээнд асуучих хүн олдох байх гэж найдья. Дурсамж ном бичнэ гэдэг сонирхолтой ч, бас маш зөрчилтэй . Тэр тусмаа энэ бол ёс зүй, зан суртахууны өндөр ЗААГ шаарддаг гэдгийг л ойлгох учиртай.

"ЗААГ" номын тухай шүүмж бичсэн С.НЯМЗАГД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Болор:Ном бичнэ гэдэг сенсаац тарих явдал биш 2017-04-04
Хишгээ:Бие биенийгээ сайн илчлэх ёстой. Ард иргэд үнэнийг ойлгог. Тэрбишдагва зоригтой байна 2017-04-04
Зочин:Арчаагүй амьтан. Өөрийгээ цайруулах гэж оролджээ. 2017-04-04
Ховдог: Энэ номыг олж уншина аа, заавал. 2017-04-04
Мэргэн:Би мөнгөтэй бол бас ном бичнэ ээ. Амархан юм шиг байна. Уулзсан хүн ч надад мундахгүй. 2017-04-04
ЗОЧИН:МӨНГӨТЭЙ ХҮН НОМ БИЧҮҮЛНЭ ЧИГ ГЭСЭН ШИГ НЭЭЛТ ХИЙСЭЭН. 2017-04-04
зочин:Хаанаас ч харсан урваач шарваач "Урвагч". Хүн төрөлхтөн урвагчдад дургүй. Орлон тоглочийн амьдралаар амьдарчээ хөөрхий. Өрөвдмөөр ч юм шиг 2017-04-04
Badam:Uneniig hen neg ni bichikh l yostoi. Mash saikhan nom bn lee. Guivuulj bichii gewel hen ch yu ch bichij bolno. Nyamzagd gej ene hun nomiin utgiig oilgoogui yas hayjee. Gol ni Mongoloo yaj hugjuuleh ve gej zohiogch sanaa tabisan yum bish uu 2017-04-04

Зоригоо:Эр хүний нэг бий. Унасан хүнийг дэвсэхгүй гэдэг. Зодоондоо ч бид дүрэмтэй. Харин Тбд анд бол худалдаачин юм байна. Ийм хүмүүст ухамсар, ёс зүй гэж байдаггүй. 2017-04-04
Viktor:Nyamzagd uruusgul dugnej. Uuriihuu hemjeend dugnej. Haha nomiig ni un****ad uzeh heregtei 2017-04-05
Soongo:Энэ Тэрбишдагва гэдэг хүн угаасаа л Энхбаяр гуайн дэргэд очдог нь карьер хийх гэсэн л эцсийн зорилго байсан шүү дээ, түүнээс биш эр хүн шиг нөхөрлөсөн зүйл бол байгаагүй болоод л ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлээгүйн төлөө намаа сольсон байна шүү дээ,тэр үгээ заавал ном бичиж сүржигнэж Энхбаяр гуайн дургүй хүмүүсийг урин байж хийж байхаар өөртөө нь нүүр тулж уулзаад эр хүн шиг нэг сайхан шанаа өгсөн бол номноос чинь үнэтэй хүний нэр төрийг өөрт чинь авчирах байлаа, 2017-04-05
nnnnnnnnnnnn:Nzamyagd gej ataach nuhur enehuu nomnii mun chanariig haramsaltai ni olj haraagui tun yaduuhan setgeltei er baina daa. nomiig ni buten un****ad eruuleer setgeed shuumj geed bgaa umaa bichwel arai deer baijdee. haralgan amitan bn 2017-04-05
kolua:nam buleglel algasgalgui ZAAGGUI urisan baina daa. Ireegui bol uuriiguu haruulj baigaa ni ter 2017-04-05
eh oronc:ene hyneer urvan tersleh,eh oron ard tymnee alban tu****alaar hudaldahiin yne cene,yr hoic yed umar ul mor yldeedegiig sudalj dahin nom biceerei gej hyse. 2017-04-05
Ramzai:"Za ingeed deedsiin taalal gajaadah vaa" gej Garid magnia kinon deer gardag daa. Odoo tsoohon ard tumnee taltsuulj avaad l shogtuulana daa. 2017-04-06
nnn:ene ch bas neg tavnan l yum bn lee sh tee... 2017-04-07
bochin:Muu dulzen ....hol yavahgui dee 2017-04-08
ard:Muu dulzen....hol yavahgui dee 2017-04-08
bat:ichsen xvn xvn **** gedegiin vlger l baix daa odoo enkee guaid xen itgexew dee ****uul!!!! 2017-05-17
ыбчө:Энкээ ах одоо болимоор юм даа Хэн итгэх билээ дээ одоо энэнд 2017-05-17
zochin:Terbishdagva guai ooriigoo omgooloh ovriin devtree nom bolgoo yu. unegui taraasan ch hun unshihgui l bh daa hoorhii. nom bichdegee odoo bolichih heregtei l dee. 2017-05-17
TS:Ingeel songuuli duhuud irheer manaihan hen negnii tuluu ch bdiimuu esvel albaar holion bantan ****h geed bdiimuu neg l ih uhaarsan hun shuumjilsen humuus bhiimdaa urd urdah zamaa **** uursdiihuu hiih estoi ajlaa oligtoihon hiiged yvj bval bolooshdee bid ingej oroltsood bidnii helj yrisnaar boloh bishdee 2017-05-17
zochin:ном бичих сайхан гэхдээ өөрийнхөө өврийн дэвтрийг ном болгоо юу даа. унших хүн олдох болов уу. 2017-05-17
zochin:ном бичих сайхан гэхдээ өөрийнхөө өврийн дэвтрийг ном болгоо юу даа. унших хүн олдох болов уу. 2017-05-17
Иргэн:Ном бичих хэмжээний түүхтэй байна гэдэг хийж бүтээсэн зүйл байгаа болоод л бичсэн байх. Гэхдээ номын агуулгаа баяжуулах гэж зарга хийгээд байдаггүйгээр нь Эбэгээ, анх өөд нь татсан Энхбаярыгаа оролох хэрэг байж уу. Ус уух болгондоо худаг гаргаж өгсөн хүнээ санаж яв гэдэг байхаа.. 2017-05-17
Зочин:Элбэгээ ерөнхийлөгч болохоосоо өмнө Энхбаярын ээжийнд амьдарч байсан. 2017-07-14
баяка:Тэрбишдагвыг Баттулгатай харьцуулсан нь оновчгүй болжээ. Баттулгын бичсэн хэд хэдэн номууд бий. Харин Тэрбишдагвын өөрийн бичсэн ном хаана ч үгүй. Тэгээд ч Баттулгатай харьцуулбал хэн ч биш, улс төрийн ба өмд гутлын наймаачнаас хэтрэхгүй өчүүхэн амьтан даа тэр биш дагва гуай. 2017-07-14
МАНАН г соноож Намыг тарааж байж Монгол босно...:Шуудхан хэлэхэд хогшин улс торчдийг бугдийг нь зайлуулах хэрэгтэй...Хуучин цагийн хогшчууд Эх орон минь торийн сулд минь монх байг гэдэг байсан бол энэ цагийн хошчууд би би миний л хуухдууд баян байг гэсэн бодолтой оодгуй нь дэндсэн омхий санаатай урвагчид болсон .Хоож хэлээд ойлгохгуй бол алж устгах естой. 2017-07-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?