ЭЦЭГ, ЭХИЙН ХАРАА ХЯНАЛТГҮЙГЭЭС ХҮҮХДҮҮД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТСӨӨР БАЙХ УУ?

2017-04-04  

Сурагчдын амралт тохиож байгаатай холбоотойгоор бага насны хүүхдүүд гадаа тоглох, унадаг дугуй, роликоор зам орчинд хөдөлгөөнд оролцох, мөн эцэг эхийн хараа хяналт муу байгаагаас шалтгаалан зам тээврийн осолд өртсөөр байна. Бага насны хүүхдүүд сониуч бөгөөд хурдан хөдөлгөөнтэй байдаг тул автомашины урдуур гэнэт гүйж орох нь бий. Иймд бага насны хүүхэдтэй хамт яваа эцэг, эх, асран хамгаалагч та хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, автомашин ойртон ирж яваа тохиолдолд хүүхдийнхээ гараас хөтлөх буюу тэврэх, аюулгүй газар хүргэх, таны хүүхэд хаана, хэнтэй байгааг хянах, замын ойролцоо болон зам дээр тоглуулахгүй байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.  

 Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 43 жолоочийг илрүүлжээ

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 316 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 238 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 14 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж, 1 хүний амь нас хохирсон. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 10, мөргөлдсөн 8 осол бүртгэгдсэн. Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 6 хүүхэд өртсөнийг шалгалтын ажиллагаа явуулж байна.  

Тухайлбал:

  1. ЧД-ийн нутаг 39-р сургуулийн зүүн замд N.Tiida маркийн автомашины жолооч Э нь амины T.Highlander, амины T.Mark-X  маркийн автомашинуудтай мөргөлдөж, жолооч Э-н амь нас хохирч, 1 зорчигч гэмтсэн.

Орон нутагт:

  1. Өмнөговь аймгийн Ноён сумын төвөөс урагш 30 км-т шороон замд Yav-150 маркийн мотоцикл онхолдож, жолооч Г-н амь нас хохирсон хэргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гурван тэс сум дахь Цагдаагийн тасагт шалгаж байна.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:Урин дулаан цаг ирээд хүүхдүүд дугуй унах нь ихэсдэг. Энэ үеэр эцэг эхчүүд дугуй авч өгөөд л болчих юм шиг санадаг. Заавал мэдээлэл өгч байх хэрэгтэй.Манайд галзуу солиотой давхидаг хүмүүс зөндөө гэдгийг тайлбардаж хэлж байх хэрэгтэй 2017-04-04
ZOCHIN:huuhduud gadaa togloh gd helj neg helehgui neg garaad bnaa bid ajiltai bolohoor zarimdaa tsagdaad baij chadahgui bnaaa 2017-04-04
ZOCHIN:ger horoolol bolon oron suutsan dunduur mashintai humuus zuulun bolgoomjtoi ywj bai 2017-04-04
ZOCHIN:ene saihan urin dulaand huuheduud garalgui yaahaw deee 2017-04-04
Нта:Хүүхдээ хөтлөлдөө эцэг эхчүүд минь..манайд хүүхэд тоглох газар ямар билээ явган хүний зам ч өдрөөс өдөрт автомашины түр зогсоол болж хумигдсаар л...ямар ч төлөвлөлт байхгүй байна шдээ..тийм болохоор бид л хүүхдүүддээ анхаарал тавихгүй бол болохгүйнээ..... 2017-04-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?