НАЛАЙХЫН АВТОБУС ХОТЫН ТӨВ РҮҮ ИРГЭДИЙГ ХҮРГЭНЭ

2017-04-04  

Налайх дүүргийн нийтийн тээврээр зорчдог иргэдийн  эрэлт хэрэгцээг харгалзан тэдэнд чирэгдэлгүй, шуурхай үйлчилгээг хүргэх зорилгоор  хот талд эцсийн зогсоолыг “МУБИС” хүртэл сунгаж, чиглэлийн замналыг ХО:5 “Налайх-Зүүн 4 зам -МУБИС”  болгон өөрчлөн  2017 оны 4 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлүүлж байна. Уг чиглэлд  “Морь барьдаг ХХК” “Атибус ХХК” -ууд нийт 22 автобусаар  7-8 минут тутамд үйлчилнэ.  Үйлчилгээ өглөө 6:30 цагаас 22:30 цаг хүртэл үйлчилнэ. 

Налайх-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээвэр өмнө нь Дүнжингарав худалдааны төв хүрээд буцаж эргэдэг байсан бол энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Налайх-Багшийн дээд хүрээд 64 дүгээр дэлгүүрээр буцаж эргэдэг болсон.

Энэ асуудлыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан нийслэлийн Тээврийн газартай удаа дараа уулзаж, Налайх дүүргээс санал тавьсны үндсэн дээр ийнхүү нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орсон байна.

Нийтийн тээврээр зорчигч иргэд автобусны чиглэл өөрчлөгдөж, хотын төв хэсэг рүү хүрдэг болсонд талархаж байгаагаа илэрхийлж байсан юм. Түүнчлэн Налайхын оюутан залуучууд автобус дамжиж суухгүй сургуульдаа хүрэхэд илүү амар болсныг хэлж байна.  

Мөн бэлэн мөнгөөр бус картаар зорчдог болсонтой холбогдуулан карт авах, сунгуулах газар хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэсэн санал, гомдол ихээр ирж байсан юм. Мөн энэ сараас эхлэн дээрх чиглэлээр зорчих өндөр настан, хүүхэд, оюутнууд зөрүү мөнгө төлөхгүй аж. Хөнгөлөлт эдэлдэггүй иргэд 25000 төгрөгийн нэг сарын хязгааргүй зорчих эрхтэй карт худалдан авах боломжтой.

 

 

ЭХ СУРВАЛЖ : НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Ашгүй дээ. Зөв шийдэл байна 2017-04-04
Зочин:Чиглэлээс илүү үнэ нь хямдрах боломж байхгүй юу 2017-04-04
Чимгээ :Сайн байна уу налайхын автовус хотын төврүү ороод түгжирэлд ороод маш удаан хүдгээлгэх юм аа обцер ороод л эргээд байж болдоггүй юмуу ? 2018-11-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?