ОРОН НУТГИЙН ЗАМД ЖОЛООЧ НАР ДҮРЭМ ЗӨРЧСӨНИЙ УЛМААС АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧ БАЙНА

2017-04-07  

Хөдөө, орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, шөнө оройн цагаар гэрэл шилжүүлэхгүй байх, мөн нарийн замд гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, анхаарал болгоомжгүйн улмаас зам тээврийн осолд өртөж, холбогдон амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. 2017 оны эхний 3 сарын байдлаар гэхэд орон нутагт зам тээврийн ослын улмаас 76 хүний амь нас хохирч, 118 хүн гэмтсэн өссөн үзүүлэлттэй байна. Үүний цаана 100 гаруй өрх хүсээгүй хагацал үзэж, мөн тооны хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа харамсалтай тоо харагдаж байна. Иймд жолооч нар өөрийн болон бусдын үнэт амь нас, эрүүл мэндийг хамгаалж замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Уртаа:Өдөрт л хөдөө орон нутагт 5 дээш хүн осолоор өнгөрч байна. Юунаас болов гэтэл дандаа хурд хэтрүүлснээс гэх юм. Бурууг тэгээд иргэд өгч байгаа юмуу. Тархинд нь суулгах хэрэгтэй биз дээ. 2017-04-07
Иргэн:Хайран хүн, хайран иргэд минь 2017-04-07
Ариука:Бүх зүйл буруу яваад байна. Осол аваарт орж байгаа хүмүүс ихэнх нь яарч сандарсан цагтаа амжих гэсэн. Бүх зүйл л мөнгөтэй холбоотой. 2017-04-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?