Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

Ц.ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧ ЮУ Ч ХИЙЖ ЧАДААГҮЙ ГЭДГЭЭ ЗӨВШӨӨРӨВ

2017-04-07  

Бүрэн эрх нь удахгүй дуусахаа мэдэрсэн өнгө аястай үгийг Ц.Элбэгдорж ерөнхийлөгч чуулганы нээлтэнд хэлэв. Тэр хэд хэдэн зүйлийг зөвшөөрөв. Улс орон өр ширэнд баригдсан. Авилга огт буураагүй. Төрийн бие нь данхайсан. Дэндүү томорсон биеийг нь хөл нь даахаа больсныг "Заан биетэй, хулгана хөлтэй" гэж оновчтой зүйрлэв. Дарга нар мөнгөнд шунагчид болж хувирсан. Төрөөр хөлжиж буй улс төрчид хувалз адил шигдсэн гэдгийг ч үгэндээ цохов. Ийм нэгэн ерөнхий зүйлийг төртэй хамаатуулан хэлэв. Эрдэнэтийн тухай асуудлаар байр сууриа илэрхийлэх болов уу гэдэг хүлээлт байсан. Эрдэнэт үйлдвэр гэж ганц үг ганхийсэнгүй. "Хүний өмнүүр орж бүхнийг хийх гэж оролддог төр бол хүнээс бүхнийг булааж дуусдаг" гэсэн үгийг төрд дайлаа. Эрдэнэт үйлдвэрийн хувьчлал, түүнээс улбаалсан шийдвэртэй холбож ойлгох ганц өгүүлбэр нь энэ л байлаа.

Монголын ард иргэдээс "дээрэмдсэн" Эрдэнэтийн 49 хувийг төр буцаан авах болсонд ерөнхийлөгч таагүй ханджээ гэдгийг энэ үг, өгүүлбэрээс олж харж болох нь гэж шинжээчид дүгнэж байна. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн хэлсэн үгийг анзаарвал санаагаа нэлээд далдалсан нь ажиглагдав. Нэмбэл, хэл нь цуцсан маягтай, сэтгэлийнх нь цөхөрсөн өнгө дуулдаж байлаа гэж боди хэл судлаачид тайлбарлав. Чалко-гийн өрийг 6-хан сарын дотор бүрэн барагдуулсан тухай, төр зөв менежмент хийж чаддаг жишээг таг сонсоогүй мэт дуугүй өнгөрлөө. Энэ бол түүний илтгэлийн гол санаатай тэрсэлдэх учир сонсоогүй, дуулаагүй мэт тойрлоо.

Гэтэл энэ хүн өөрөө юу хийгээ вэ? Өөрийнхээ 8 жилийн ажлыг дүгнээд л , өөртөө " 8,9 " гэсэн оноо өгөөд л байдаг. 10 онооноос шүү. Амласан ажлаа хийгээгүй юм биш үү, түүний илтгэлийг сонсоход. Авилга огт буурсангүй гэдгийг олон улсын байгууллага тогтоосон. Эдийн засаг унасан гэдгийг Элбэгдоржоор хэлүүлэлтгүй бүгд мэдэрч байгаа. Бүхэлд нь хэлбэл Монголын ард түмэн ядарсан, Монгол улс улам бүр хараат болсон. Тэгтэл, - Чимээгүй үхлийн тухай - Чимээтэй дуугарахаас өөр зам үлдсэнгүй гэж толгой холбосон үгийг ерөнхийлөгч хэлчихэв. Насанд хүрээгүй 10 охидын 7 нь үр хөндөлт хийлгэж, чимээгүй үхэл газар авсныг тэр ийнхүү шүлэглэв. Яаж ч чадахгүй нь байна гэнэ, Монгол улсын ерөнхийлөгч. Дээр нь Монголын залуус хар тамхинд живж эхэлсэн харангын дохиог Их хурлын индрээс дэлдлээ.

Ийм л Монгол улсыг дараагийн ерөнхийлөгчид хүлээлгэн өгөх гэж буй юм байна, Ц.Элбэгдорж. Энэ бол өөрөө өөртөө тавьсан үнэлгээ, дүгнэлт юм. Гэхдээ энэ бүхний бурууг Элбэгдорж ерөнхийлөгчид үүрүүлэх нь бас шударга биш. Монголын засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газар бас үүрэлцэх ёстой. Нийгмийн бодлого, Гадаад харилцаа, Эдийн засаг, Улс төр, Шашин, Соёл урлаг, Спорт, Хүүхэд залуучууд, Эмэгтэйчүүд, Олон нийт хэвлэл мэдээлэл, Хууль эрх зүй гээд тус бүрдээ хариуцсан орон тооны зөвлөх ерөнхийлөгчид бий. Эдгээр зөвлөх нь салбарын сайдаас ч өндөр эрх мэдэлтэй, тэднийг дуудах, үүрэг чиглэл өгөх эрх хэмжээгээр бүрэн хангагдсан байдаг. Тиймээс энэ том алба нь эрхээ эдэлснээс, үүргээ биелүүлээгүй байна гэж хэлж болох нь. Бүх бурууг Ц.Элбэгдорж ерөнхийлөгчид үүрүүлж болохгүй. Гэхдээ Элбэгдорж ба түүний баг ийм л улс орныг дараагийн ерөнхийлөгчид хүлээлгэн өгөх нь.

 

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хангай:Арай ч дээ. 2017-04-07
Мэргэн:Энэ хүнийг удирд , зал гэж сонгоо биз дээ. Үглэ, дуул гээгүй биз дээ? 2017-04-07
Батжав:Тэр зөвлөхүүд юу хийсэн юм бэ? Баахан ах дүү нараа л ажилд шахсан, одон медаль амласан хүмүүс. 2017-04-07
Магнай: Бие даасан, Өөрийн толгойтой хүн хэрэгтэй юм байна Барьцаалагдсан хүн гэдэг хол явдаггүйг харлха 2017-04-07
Иргэн:Өөрийгөө авч үлдэх л юм хийж байгаа юм байна 2017-04-07
ЗОЧИН:Дараагийн ерөнхийлөгч нэр дэвшигч нь түүний найз Дорлигжав болсон. Тэрээр Элбэгдоржоос өөр байж чадах болов уу? 2017-04-07
Зочин:2012-16 хар дарсан, 2009-17 хулгайлагдсан он жилүүд байлаа. Түүхийн хар хуудас. 2017-04-07
baagii:ebe ingeed bantangdah hun turd mongaa ****ad duuslaa. daraa ni ezen suuh hun ni zuv l hun bgaaasai. buyngiin jagaa shig zangidah hun heregtei 2017-04-07
Зочин:худлаа ****иймааа Энхбатаа 2017-04-07
Сэлэнгэ Дархан :Үнэнг бичжээ Энхбатаа. ... баяр хүргэе 2017-04-08
будааа:урд ерөнхийлөгч нар ажлаа тайдагнадаг байсан юм уу? 2017-04-08
элбэгээд дургүй иргэн бна:хогийн ерөнхийлөгч , дээрээс нь **** долоогч нараа цуглуулж байгаад оноо өгүүлээд тв ээр зогсоо зайгүй давтан гаргаад байгаа нь тавлаад ч , доромжлоод ч байгаа юм шиг , хөл нь хол явахгүй холын шуналтай амьтан байсныг ерөнхийлөгч болоод удаагүй байхад нь шууд мэдсэн 2017-04-08
Хэрүүлч өвгөн:МУ-ын Ерөнхийлөгч Элбэгдорж бол ард түмнийхээ өмнө багахан ч гэсэн юм хийсэн хүн шүү. Түүний үүргийг нь тэр зөвлөхүүдэд хамаг учир бий. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаандаа ард түмэнтэйгээ тэрсэлдээгүй юм шүү дээ. Харин УИХ гишүүдтэйгээ л тэрсэлдсэн байж магад. Энэ хүнийг газар дор ортол муулж бай гэж хэн заасан юм бэ? Энэ бол "НАМ"-ууд заасан. 2017-04-08
bi:Erunhiilu****d onoonii sudalgaa vzeegvi ali uruund henn hiigeed bn bolimoor ard bid nvdtei chihtei uurtee onoi uguudl uurch yaltai 2017-04-08
bi:Erunhiilu****d onoonii sudalgaa vzeegvi ali uruund henn hiigeed bn bolimoor ard bid nvdtei chihtei uurtee onoi uguudl uurch yaltai 2017-04-08
иргэн:юм хийсээн. ХУЛГАЙ хийж ЭХ ОРОНООСОО УРВАСАН 2017-04-08
Hatan:Zov um bichij baij booronhiilood doligonood ongordog yadag setguulch be Enkhbat chi. Zovhkon Elbegdorjiid l hariuts**** huleelgeh estoig hen bolgon medeh baigaa ooriinh ni burduulj bosgoson bag ooriinh ni husleer ailgahig ni ailgaj ustgahig ustgaj ajillasaar irsen eronhiiligch shuu naadah chini 2017-04-09
Saraana:Hudalch **** 2017-04-09
Saraana:Hudalch **** 2017-04-09
Saraana:Hudalch **** 2017-04-09
hk:Үхэр шиг тэнэгүүд болжээ. Энэ хүн цаг үеэсээ түрүүлсэн хүн шүүдээ. Та нар шиг хүний хэлсэнд шууд итгэдэг өөрийн гэсэн толгойгүй, оюуны хомсдол, сэтгэлгээний ядууралд орсон хүмүүс Монголд олширч байгаа нь Монголын эмгэнэл юмдаа 2017-04-09
ariuka:urd urdnii erunhiilu****ig boduul hiisen buteesen ymtai hun shuu zarim humuus har pr nii medeeleld heterhii avtaj ooriiin gesen uzel bodolgu boljee jaahan medeeleltei bmaar ymdaaa 2017-05-17
Ган:Үнэхээр өөрийнхөө хязгаарлагдмал эрх үүргийнхээ хүрээнд хангалттай юм хийсэн хүн шүү 2017-05-17
Зочин:Ер нь бол Ерөнхийлөгчийн эрх мэдлийг улам нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо. Авлигатай тэмцэх газар байгууллаа, Хариуцлагын тухай хууль орууллаа, шилэн дансны хууль батлууллаа, гадаад харилцааг өмнө нь байгаагүй өндөр түвшинд хүргэлээ. Бүрэн эрхийнхээ хүрээнд хийж болох бүхнийг л хийсэн гэж дүгнэж байна. Харин хэрэгжүүлэх, хяналт тавих тал дээр их олон саадтай байж. УИХ яагаад хариуцлагын хуулийг үл ойшоож байна, давхар дээл яав. Шилэн дансыг яагаад хөтлөхөө болив. Сэтгүүлч та энэ өнцгөөс нь бичээд, эрэн сурвалжлаад өгөөрэй. Ажлын амжилт 2017-05-17
TS:Neg hun deer buh zuiliig tohood bhiin gant****n hun mynga zutgeed hudulmurluud manaihan ymar uneleh bish ene hunii hiij buteesen ni tsaashid ch hun buhend il tod haragdaj ur shimee ugsuur bh bolno .Uruul busdiig shuumjilj bichej suuhaar eh orondoo neg ch gesen heregtei zuil hiij yadaj uursdiihuu amidraliig hel amgui avaad yvchmaar yumda ene zaluus. 2017-05-17
Зочин:Заа хэн нь харин амалснаа эсэргээр нь хийдэг билээ? Харин ч ерөнхийлөгч юм хийсэн гэж дүгнээд байгаа шүү. Харин ийм их ажил хийчихээд байхад нь нийтлэгч Энхбатгуай цаашлаад өөрчлөлт шинэчлэл, бүтээн байгуулалт, инновацийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хоцрогдсон хүмүүсийг ойлготол хүлээн зөвшөөртөл, сайхан зүйлийг хамтдаа бүтээхэд хөл нийлүүлж алхтал ярьж, хэлж, хийсэн ажлаа тайлагнах хэрэгтэй. Энэ нийтлэл зүгээр хүний хэлсэн үгийг гуйвуулах гэж бичсэн нийтлэл байна. 2017-05-17
Иргэн :Элбэгдорж азгүй амьтан. МАН-тай засгийн эрхэнд цуг байсан бол өдийд том том дуугарч байгүй юу. Баттулга харин азтай юм. МАН-ын бүх ажлын гавъяаг үүрч хөөрхий муу МАН луу бүх бурууг чихнэ. 2020 онд АН гарч ирвэл Элбэгээ шигээ хийсэн юмгүй гэгдэнэ 2017-07-14
Zochin :Tengee medersen bol **** hun chanargui udmaaraa hulgaichaa nobsh 2017-07-15
ЗОЧИН:УЛААН ЛУЙВАРЧИН ЧИ АРД ТҮМЭЭС ДЭЭРЭМДЭЖ АВСАН МӨНГӨӨ БУЦААЖ ӨГМӨӨР ЮМАА ХАГАРТАЛАА БАЯЖСАН ГАХАЙ 2017-07-16
Зочин:Удирдаж чадаагvй, эрх нь байсан 2017-07-16
Зочин:Эрх нь байсан ч удирдаж чадаагvй 2017-07-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?