“ДҮНЖИНГАРАВ” ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ЗОРЧИХ ХЭСГИЙН ЭВДРЭЛИЙГ ЗАСВАРЛАЛАА

2017-04-07  

2017 оны 04 дүгээрсарын 05-ны өдөр “Дүнжингарав” худалдааны төвийн баруун талын авто замын зорчих хэсэгт үүссэн эвдрэлийг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Засвар ашиглалтын алба 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр ачааны автомашин, бага оврын автомашин, бобкат,  гар нягтруулагч ашиглан дайргаар дүүргэж нягтруулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэ ажлын хүрээнд 23м2 цөмөрсөн талбайн 12м3  тохиромжгүй хөрсийг ухаж мөн хэмжээний дайргаар дүүргэлт хийн нягтруулж зорчих хэсгийг аюулгүй болгосон байна. Хаврын авто замын засвар, арчлалтын ажлын хүрээнд тухайн замын эвдрэлийг асфальт бетоноор нөхөөс хийх юм гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?