Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

1 САЯ АМ.ДОЛЛАРАА МАРТДАГ С.БАЯРЦОГТЫГ ШАЛГАНА

2017-04-08  

Оффшорчид болгоомжилж байна. Оффшор данс бий, оффшор компани бий, харин оффшорт мөнгө байхгүй гэж улс төрчид, тэдний үр хүүхэд ар араасаа дуу авалцан дуугарах болов. Монголын төрд оффшортонгуудыг ажиллуулахгүй гэх УИХ-ын даргын байр суурь оффшортонгуудыг тийхүү доргиож эхэллээ. Албан тушаалд томилогдох, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ хасуулна гэхээс оффшорчид түгшжээ. Тэд оффшор компани, оффшор данстай гэдгээ зөвшөөрсөн ч, дансандаа мөнгөгүй гэж хотын дарга асан Э.Бат-Үүлийн хүү Чулуудайгаас өгсүүлэн зүтгэж эхэллээ.

Яг одоогоор оффшор дансанд хэн гэдэг улс төрчийн хэдэн сая ам.доллар байгааг бүрэн тогтоож чадаагүй. Гэхдээ л Монгол улсын төсвөөс давсан мөнгө тэнд байрлаж буй таамаглалыг иргэд дэвшүүлж эхэллээ. Гадаадын мэргэшсэн эдийн засгийн алуурчдад Монголын их баялаг болох Оюутолгойг найр тавьсан тэр цаг үетэй давхцан Монголын улс төрчид хөлжиж, оффшорт данстай болсныг Олон улсын эрэн сурвалжлах баг анх дэлгэсэн. Оффшор дансандаа 1 сая гаран ам.доллараа ор мартсан С.Баярцогт бол тэдний эхнийх нь. УИХ-ын дэд даргын албан тушаалаас бууснаа "шийтгүүлсэн, зохих хариуцлагаа хүлээсэн" мэт инээдтэй тайлбар хийхдээ огт ичээгүй нэгэн. Сүүлийн 20 жил УИХ-ын гишүүнээр тасралтгүй сонгогдож, сонгогдох тоолондоо давхар дээл өмсөж ирсэн түүнийг шалгах эрх хэнд ч байгаагүй. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэдэг бол түүнийг хамгаалах найдвартай, нэвтрэшгүй бат бөх "цайз" болж байсан. Гэхдээ 2016 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид түүнийг энгийн иргэдийн эгнээнд шилжүүлсэн. Тэр Гарамгайбаатар, Фортуна Батбаяр нарын ижил халдашгүй дархан эрхээ алдсан. Түүнийг шалгах эрх энгийн нэг мөрдөн байцаагчид нээгдсэн байна. Швейцарьт Баярцогт оффшор дансандаа хэрхэн 1 сая ам.доллартай болсныг нь эрэн сурвалжилж эхэлсэн. 

Оюутолгойн гэрээтэй давхцан С.Баярцогтын оффшор дансанд эхний 1 сая гаран ам.доллар байршсан байдаг. Энэ бол С.Баярцогт Монголын Засгийн Газрын сангийн сайд байх цаг үетэй давхцаж буй. 2009 онд мөн ихээхэн хэмжээний мөнгө байршсан мэдээлэл бий. Батлагдаагүй тоогоор 9 сая гаруй ам.долларын тоо яригддаг. Нийтдээ 11 сая ам.долларыг ямар бизнес эрхэлж олов гэдгийг тогтоохоор Швейцарийн хуулийн баг ажилдаа орсон байна. Монгол улс, Швейцарийн хооронд эрүүгийн гэмт хэргийг хамтран мөрдөх үйл ажиллагаа эрхлэх талаар хамтын ажиллагааны гэрээ байхгүй учир Монголд ирж үйл ажиллагаагаа эрхлэх боломжгүй байгаа тухай холбогдох эрх бүхий хүмүүс тодотгож байна.

Энэ асуудлыг мухарлахаар Байгаль орчны хуульч Туяацэцэг болон түүний баг Швейцарьт нэг бус удаа ажиллаад ирсэн мэдээлэл бий. Одоогоор С.Баярцогт гэгч хэрхэн хөлжсөн тухай асуудлыг мөрдөхөөр Монголын хууль хүчний байгууллага нягталж эхэлжээ. Улсад ажилласан 20 гаруй жилд С.Баярцогт ам.долларын саятан болох хэмжээний бизнес эрхлээгүй гэдэг нь ил болжээ.

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZOCHIN:ENE HUNIIG SHALGAH HEREGTEI UUR ARAAS N UCHNUUN HUMUUS GARCH IRNE 2017-04-08
ЗОРИГОО:ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГ ХИЙСНЭЭС ХОЙШ БАЯР, БАЯРЦОГТ НАР БОЛ ИЛТ ХӨРӨНГӨЖСӨНИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БҮГД МЭДЭЖ БАЙГАА. МОНГОЛЧУУД МАНГАР БИШ ШҮҮ 2017-04-08
Зочин:Хятадын иргэн гэж хуудсаа бөглөсөн байсан. Хятадаас зөвшөөрөл авах ёстой юу. 2017-04-08
Тэгшээ:Ямар ч бизнес эрхлээгүй хүн гэдэг. Элбэгдорж ерөнхийлөнчийн төрөөр хөлжсөн гэдэгт багтах хүн биш үү 2017-04-08
Мандуул:Сэлэнгэ аймгийн тариалангийн ихэнх газрыг энэ хүн эзэмшдэг гэх мэдээлэл ор үндэстэй байх шүү. 2017-04-08
Содов:Харөнгийг нь хураах хэрэгтэй. Тэр дээрэмдсэн мөнгийг нь. 2017-04-08
иргэн:САЙХАНБИЛЭГ ЭЛБЭГДОРЖ НАРЫГ БАС ШАЛГУУЛНААА 2017-04-08
Зочин:Хятадын монгол Баярцогтыг шалгах нь зөв. 20000 өгөгдөхүүнтэй тоо боддог толгойтой хүн Оюу толгой дээр алдана гэж байхгүй, ашгаа яаж гаргах, яаж авах зэргээ аль хэдийн тооцоолоод хийсэн байх. 2017-04-11
би монгол хүн:энэ сэжүүрийг шударгаар шалгаж лавшруулаад байвал ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭН ӨӨРЧИЛЖ МОНГОЛЧУУДАД АШИГТАЙ ХУВИЛБАРААР ДАХИН ХИЙХ БОЛОМЖ ГАРАХ МАГАДЛАЛТАЙ ЮМ БИШҮҮ ... 2017-04-13
Иргэн:Хамгийн хөгийн хогийн хулгайч Баярцогт/гунигшогт/ шүү дээ Тэр эх оронд минь байх эрхгүй сүнсийг нь бүү оруул Гэхдээ хулгайлсан мөнгөө төлөх хэрэгтэй Дэлхийн хаанаас ч олно Сансарт нуугдахгүй нь ойлгомжтой Баяр гэгч хүйтэн сэтгэлт ч мөн адил Шүүх цаг нь болсоон 2017-07-19
Amar:Iim tsag irne gedegt itgej bailaa, goe estoi goe! Bid mokhoshgui mokhoshgui Chingisiin udmiinkhan! Baharhaj baina, Mongol uls mandan badarna! 2017-07-21
Amar:Iim tsag irne gedegt itgej bailaa, goe estoi goe! Bid mokhoshgui mokhoshgui Chingisiin udmiinkhan! Baharhaj baina, Mongol uls mandan badarna! 2017-07-21
Amar:Iim tsag irne gedegt itgej bailaa, goe estoi goe! Bid mokhoshgui mokhoshgui Chingisiin udmiinkhan! Baharhaj baina, Mongol uls mandan badarna! 2017-07-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?