ХАЧИГНААС СЭРГИЙЛЭЭРЭЙ

2017-04-10  

Жил бүрийн дөрөвдүгээр сараас зургаадугаар сарыг дуустал ойн болон бэлчээрийн хачгийн идэвхжилийн улирал эхэлдэг. Цаг агаар дулаарч, урин цаг ирж байгаатай холбогдуулан иргэд хөдөө амралт, чөлөөт цагаараа агаар салхинд гарах, хөдөө орон нутаг болон зуслан гарах зэргээр задгай агаарт гарах энэ үеэр хачигт хазуулах явдал ихээр гардаг.

Иргэд хачигт хазуулсан тохиолдолд хамгийн түрүүнд эмнэлэгт хандаж, мэргэжлийн эмчээр хачгийг авахуулах шаардлагатай ба хазсан хачгаа эмнэлгийн байгууллагад авч очин, шинжлүүлснээр халдвар авсан эсэхээ тогтоолгох бүрэн боломжтой талаар мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

Хамгийн хортой хачигт ойн хачиг ордог бөгөөд энэ төрлийн хачигт хазуулвал төв мэдрэлийн тогтолцоо гэмтэж, юм мартах, гар хөл саажих, ярьж чадахгүй болох эрсдэлийг үүсгэдэг байна. Монгол Улсын хэмжээнд ойн хачгийн хамгийн их тархалттай бүс нутагт Сэлэнгэ, Булган, Төв, Орхон, Дархан-Уул, Хэнтий зэрэг долоон аймгийн 35 сум орж байгаа бөгөөд тус хачиг нийт 78 газарт голомттой талаар бүртгэгдсэн байна.

Иймд, хачигт халдвараас урьдчилан сэргийлж, хазуулахгүй байхын тулд биедээ хачиг орохооргүй битүү, гялгар гадаргуутай, тод өнгийн хувцас өмсөх, малгай, алчуур зүүх, түрийтэй гутал өмсөх зэргээр өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Агаар салхинд явахдаа өөртөө болон хүүхдүүдийн биет үзлэг хийх, хувцас, биед наалдсан хачгийг гөвж унагах, авч хаях зэргээр анхааралтай байхыг зөвлөж байна.

Байнгын хөдөө орон нутагт ажилладаг хүмүүс хачигт энцефалитийн эсрэг вакциныг урьдчилан хийлгэх боломжтой бөгөөд тус вакциныг “Зоонозын өвчин судлалын төв”-д хийлгэж болно гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:odoo hachignii uliral ehelleee 2017-04-10
zochin:ooo hachig ****h tsag hachigaa sain harj awch baigaarai ylanguya baga nasnii huuhuud hachigaa meehgui oplohoor awch hayj chaahgui 2017-04-10
zochin:hachig hunii tsusiig sorood tsaASHAA shigdee bdag amitan shuu tegeed huvalz bolno dooo 2017-04-10
zochin:havar ol mal hchig shigeed huwalz bolchihsin haragdaj badg 2017-04-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?