ХИЧЭЭЛЭЭ ТАРААД ЯВЖ БАЙСАН БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ МӨРГӨЖ ГЭМТЭЭСЭН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

2017-04-12  

2017 оны 4-р сарын 11-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 321 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 249 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 7 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Үүнээс сургуулийн насны 3 хүүхэд өртсөн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 7 осол, мөргөлдсөн 1 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 3, онхолдсон 1 осол бүртгэгдсэн.  

Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 44 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллалаа.

Тухайлбал :

  1. ЧД-ийн нутаг “Хүчит шонхор” захын баруун замд T.Pruis маркийн автомашины жолооч явган зорчигч сурагч 9 настай Т-г мөргөж гэмтээсэн.Хүүхэд ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байна.
  2. СБД-ийн нутаг Дамбын замд H.Porter маркийн автомашины жолооч М нь явган зорчигч 6 настай О-г мөргөж гэмтээсэн.

Иргэд гэр бүл, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ амралт зугаалгаар явах үедээ хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бага насны хүүхдүүд гадаа тоглох, унадаг дугуй, ролик, скутерээр зам дээр болон замын ойролцоо тоглох, эцэг эх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осолд холбогдож гэмтэж, бэртэх тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцож байгаад 2 хүүхэд осолд өртөж, гэмтсэн байна. Иймд эцэг эх та хүүхдээ хаана тоглож байгаад хяналт тавих, хүүхдээ замын ойролцоо болон зам дээр тоглуулахгүй байх, хараа хяналтаа сайжруулах, хүүхдийнхээ тоглох талбайг автозамаас тусгаарлаж аюулгүй байдлыг нь хангахыг зөвлөж байна. 

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Nta:Өөрийн чинь хүүхэд дүүгээс ялгаагүй хүүхэд явж байна хэдхэн минут хүлээх зам тавьж өгөх тийм хэцүү юу жолооч нараа??эцэг эхчүүдээ хүүхдэдээ анхаарал жоохон тавьчих л даа...эрдэнэт хүн шүү дээ... 2017-04-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?