"БОЛОР ЦОМ"-Д НЭГ ШҮЛГЭЭС 2000 ТӨГ ХУРААСАН

2016-02-27  

Ингэж "Талын чоно" хочтой Ай.Төмөр-Очир хэллээ. Ноднин 1000 төг байсан нь нэмэгдсэн нь энэ гэнэ. "Бид өөрсдийнхөө хөдөлмөрийг үнэлэхгүй байхад, зохиолч биднийг хэн үнэлэх юм бэ?" гэж дургүйцлээ хэвлэлд илэрхийлэв. Хэний ч нүд рүү харж байгаад шударга үнэнийг хэлчихдэг Ай.Төмөр-Очир шүүгчдийн тухайд дуугүй байсангүй. Тэд бол шүүгчид биш, түүгчид гэж хэлэхээ ч мартсангүй. Шүүгчийн ахлагчаар ажилласан Б.Лхагвасүрэнг "Алхаар ямаа цохидог, алмасаар үхэр алдаг хүн болжээ" гэж шүүмжлэв. Тэрбээр, "Би "Болор цом"-ыг чимэхээр ирсэн юм, шимэхээр ирдэггүй. Би бай шагнал горьдож ирдэггүй, шүлгээ унших гэж ирдэг. Би төрийг загнах гэж ирдэг" гэж өөрийгөө тодорхойлсон ярилцлагаа ЗУУНЫ МЭДЭЭ сонинд өгсөн нь анхаарал татлаа. Тэр ярилцлагаа "БОЛОР ЦОМ СӨНӨТҮГЭЙ" гэж хэлмээргүй байна гэж төгсгөжээ. Магадгүй 33 жилийн настай "Болор цом"-ын зохион байгуулалт, шүүлт, шүлгийн сонголт, менежментийг бүхэлд нь өөрчлөх цаг ирснийг ч үгүйсгэх аргагүй.

 

Д. ЖАМЬЯН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?