ГЭР БҮЛИЙН НОМЫН ӨДӨР 4-Р САРЫН 15

2017-04-13  

“Дэлхийн гэр бүлийн номын өдөр”-ийн хүрээнд “Хүүхдийг номтой нөхөрлөхөд ээжүүдийн оролцоо” сэдэвт өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2017.04.15 ны өдөр зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн үер хүүхдүүдэд бага насанд нь номтой зөв харьцах, номын сайн найз болох, ном уншихын ач холбогдлыг ойлгуулах,  зөв дадал хэвшил олгох сургалт, зөвлөмжүүд, хүүхдийн номын худалдаа, вагон аялал, төрөл бүрийн тэмцээн уралдаанууд, урлагийн тоглолт, гэр бүлд чиглэсэн мэдээ мэдээллүүд зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдах юм.

 Энэхүү өдөрлөгийг  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газар, Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Гэр бүлийн радио 104,5, Нобелийн шагналтнууд ТББ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Наран”  Кидс хүүхдийн их дэлгүүр, АПУ ХХК, Чингэлтэй дүүрэг, Хаан милк ХХК зэрэг 9-н байгууллагын төлөөлөл хамтран зохион байгуулж  байгаа юм.

Ном уншсанаар бид хэрэгцээт мэдээллээ олж авах, зөв бичдэг болох, үндэснийхээ оюуны өвийн талаар зохих мэдлэгийг олж аван эх оронч сэтгэлгээтэй болох Монгол хүний удам судар, зан заншил, бага насны хүүхдийн оюун ухаан, ой тогтоолт сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Амралтын өдрийг гэр бүлдээ зориулж та бүхэн номын өдөрт хүрэлцэн ирээрэй гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?