АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЖОЛООЧИЙН БУРУУТАЙ ҮЙЛДЛЭЭС ШАЛТГААЛАН ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД 20 ХҮН ӨРТӨН, ГЭМТЭЖ БЭРТЖЭЭ

2017-04-17  

2017 оны 4-р сарын 15, 16-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 618 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 466 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 20 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Үүний 8 нь хүүхэд байсан байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 8 осол, мөргөлдсөн 14 осол, онхолдсон 4, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол бүртгэгдсэн. 

Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 52 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа.

Тухайлбал :

  1. СХД-ийн нутаг Москвагийн гудамж “Lux oil” ХХК-ны урд замд T.Prius-20 маркийн автомашины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас онхолдож 10 сартай Г-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн. Хэргийг Замын цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.
  2. БЗД-ийн нутаг Хонхорын зам “Бумбат” амралтын газрын урд замд N.X trail маркийн Д жолоочтой автомашин онхолдож зорчигч 18-19 насны 3 хүн гэмтсэн

Орон нутагт :

  1. Төв аймгийн Сэргэлэн сумын “Довийн гуанз” гэх газар T.Prius-20 маркийн автомашины жолооч Х нь явган зорчигч 44 настай Г-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Зам тээврийн осол гэмтлийн гол шалтгаан /хүчин зүйлүүд/ нь :

  1. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл  жолоодох
  2. Хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглэхгүй байх
  3. Хурд хэтрүүлэх зэрэг байна.

Хурд хэтрүүлэх нь олонх улс орны зам тээврийн осол гарах үндсэн хүчин зүйл болдог ба энэ нь шинэ, залуу жолооч нартай холбоотой байна. Хурдыг 1 км/цагаар бууруулахад зам тээврийн осол 4-5% буурдаг гэж олон улсад үздэг. Осол гарах үед автомашины хурд 30 км/цаг түүнээс бага хурдтай байхад осолд өртсөн явган зорчигч /бусад оролцогчид/-ын авсан гэмтэл нь үхэлд хүргэх эрсдэлд хүргэдэггүй. Өөрөөр хэлбэл автомашинаар хурд багатай явах тусам хохирол бага учирдаг байна. Тиймээс жолооч нараа замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бага насны хүүхдийг тээвэрлэж яваа бол хамгаалах бүс, зориулалтын хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж хэвшихийг ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРААС анхааруулж байна. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?