АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЖОЛООЧИЙН БУРУУТАЙ ҮЙЛДЛЭЭС ШАЛТГААЛАН ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД 20 ХҮН ӨРТӨЖ, ГЭМТЭЖ БЭРТЖЭЭ

2017-04-18  

2017 оны 4-р сарын 17-ны Даваа гарагт Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 41 жолоочийг саатуулж ажиллалаа.

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 381 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 328 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 7 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Үүний 2 нь сургуулийн насны хүүхэд байсан. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 осол, мөргөлдсөн 9 осол, онхолдсон 1 осол бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байна. 

Тухайлбал :

  1. ХУД-ийн нутаг 49-р байрны замд T.Prius маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 6 настай, ганцаараа явж байсан З-г мөргөж гэмтээсэн байна. Иймээс жолооч та бүхэн хурдаа тохируулан явахыг анхааруулж байна. 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?