НИЙСЛЭЛИЙН ГОЛ ГУДАМЖ, ЗАМУУДЫН ХАЙСАНД 3080 ШИРХЭГ ЦАЦРУУЛАГЧ СУУРИЛУУЛЛАА

2017-04-21  

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба нь энэ сарын 1-ний өдрөөс лист төмөр, цацруулагч хуулга ашиглан 18 см урт, 8 см өргөнтэй цацруулагч үйлдвэрлэж, 3080 ширхэгийг нийслэлийн гол гудамж замуудын хайсанд суурилуулаад байна. Үүнд Чингэлтэй дүүрэг “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын замын хайсанд 158 ширхэг, Сүхбаатар дүүрэг 32-н тойргоос 17 чиглэлийн замын хайсанд 265 ширхэг, Баянзүрх дүүрэг Зүүн дөрвөн замаас Бөхийн өргөө хүртэл 545 ширхэг, Бөхийн өргөөнөөс Багшийн дээд хүртэл 442 ширхэг, Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангаас Саппоро хүртэл 968 ширхэг, Чингисийн өргөн чөлөө Төв номын сангаас Хан-Уул дүүргийн 19-н автобусны буудал хүртэл 702 ширхэгийг тус тус суурилуулжээ. Цаашид Энхтайваны өргөн чөлөө болон нийслэлийн гол гудамж замуудад байрлах явган зорчигч болон эгнээ тусгаарлах бүх хайсанд байршуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

dsc_3007

 

dsc_3009

 

20170418_201507

 

20170418_201531

 

Эх сурвалж : “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Суурьлуулсан цацруулагчид эзний ёсоор хандаарай иргэдээ 2017-04-21
Ганаа:Хэрэгтэй эд шүү 2017-04-21
Иргэн:Аливаа улсын нийслэлд заавал байх ёстой эд. Зөв өө зөв 2017-04-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?