ОЙРЫН ӨДРҮҮДЭД НУТГИЙН ЗҮҮН ХАГАСТ САЛХИ ШУУРГАТАЙ

2017-04-22  

2017 оны 04 дүгээр сарын 23-наас 04 дүгээр сарын 27-ныг хүртэлх төлөв

23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24, 25-нд Хангайн уулс болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст сэрүүсч Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус  дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
 
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР : Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас  секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 18-23 дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 7-12 градус, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгороор 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР : Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч орон шуурга шуурна. Шөнөдөө  1-6 градус хүйтэн, өдөртөө сэрүүсч 5-10 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР : Үүлшинэ. Хур  тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө  8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ : Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос өдөртөө секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

.

 

Эх сурвалж : УЦУОШГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?