Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээ, удаа дараагийн хүсэлт болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дах Ханхилс орон сууцны шинэ хорооллын оршин суугчдад нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх, иргэдэд хүлээгдэлгүй, шуурхай үйлчилгээг үзүүлэх зорилгоор Ч:28 “Сэлх-7 буудал-Ардкинотеатр-Ривер гарден хотхон” чиглэлийн замналыг Ч:28 “Сэлх-7 буудал-Ардкинотеатр” болон Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэл болгон 2 хувааж 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөж байна.
Үйлчлэх цагийн хуваарь:
Ажлын өдөрт 6:40 цаг 22:30 цаг
Амралтын өдөрт 8:00 цаг 22:00 цаг хүртэл үйлчилнэ.
Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг Нийслэлийн тээврийн газрын 323176, 326352 утсанд өгөх боломжтой.
Эх сурвалж : Нийслэлийн нийтийн тээврийн газар