Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ОРЧИН ЦАГИЙН БОЛОВСОН "ШАНТААЖЧИН"

2017-04-25  

Амин хувийн эрх ашгийнхаа төлөө бусдын хийгээд төрийн ажлыг цалгардуулагч, цаг хугацаа, эдийн засаг, сэтгэл зүйгээр нь хохироож “таашаал авдаг”, олны өмнө гарахаараа байнга хууль, ёс зүй ярьдаг ч үнэн чанартаа өөрт ашигтай зүйлд адгаж явдаг хүмүүсийг боловсон шантаажчин хэмээн нэрийддэг. Тэгвэл ийм нэртэй болж болохоор, хөндлөнгөөс харахад хүрээлэн буй орчин, хууль дүрэм сахиулахын төлөө тэмцээд байгаа мэт боловч үнэн хэрэгтээ бусдын ажлыг нь алдагдуулах л гэж улайрч буй нэгэн эрхэм Хан-Уул дүүргийн III хороонд амьдарч байгаа талаар мэдээлэл бидэнд ирсэн юм. Үүний мөрөөр уг хороог зорьж, үүсээд байгаа асуудлыг сурвалжиллаа.

“Вест хилл” компанийн барилгыг долоо дахь жилдээ гацааж буй эр 

Н.Дашзэвэг. Хүмүүс түүнийг Монгол Улсын гавьяат эдийн засагч, “Монгол” дээд сургуулийн үүсгэн байгуулагч гэдгээр нь илүүтэй танина. Гэхдээ тэрбээр “Монгол” дээд сургуулийг тойрсон бусдын хууль ёсны эзэмшлийн бүх газрыг “өмчилж”, “Энд барилга бариулахгүй. Барихаар бол манай дулаанаас тат. Эсвэл ийм юм хийж өг” гэх мэтээр хэл ам хийж, үгэнд нь ороогүй компани, аж ахуйн нэгжийнхнийг хууль, хяналтын байгууллагаар далайлгадаг болоод цөөнгүй жил болсон гэнэ. Барилгын ажил өрнөж эхлэх үед ийн “дарамтлаад” тусыг эс олбол Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар гээд холбогдож болох бүх газарт, зарга үүсгэж, шалгуулж болох бүх асуудлаар өргөдөл, гомдол бичиж өгөөд шалгуулж эхэлдэг байна.

Ингээд зогсохгүй төрийн байгууллагад өргөдөл өгснийхөө маргаашнаас эхлэн холбогдох байцаагч, мэргэжилтэн рүү нь өдөр, шөнийн алинд ч, дуртай цагтаа утсаар залгаж, “Миний өгсөн гомдлын дагуу яагаад яаралтай шалгахгүй байна вэ. Хууль бус үйлдлийг өөгшүүлж байна гэж холбогдох газарт чинь гомдол гаргана” хэмээн төрийн албаныхныг хүртэл сүрдүүлдэг гэнэ.

Мэргэжлийн байгууллагаас гомдлын дагуу шалгаад “Ямар нэг зөрчилгүй байна. Үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болно” гэсэн шийдвэр гарвал шалгасан албан хаагчийг зөрүүлээд байгууллагынх нь ёс зүйн алба, АТГ-т “Энэ төрийн албан хаагч тэр компаниас хахууль аваад ийм дүгнэлт гаргасан байхыг үгүйсгэхгүй. Шалгаж өгнө үү” гэх мэтээр өргөдөл өгчихдөг гэж байгаа. Ингээд барилгын компани ч, шалгасан төрийн албан хаагч ч хэдэн сараар ажлаа алдахад хүрдэг гэнэ. Түүний энэ мэт гомдлын мөрөөр хэдэн сар, жил сунжирсан хэл ам, хяналт, шүүх болсны эцэст барилгын компани буруугүй нь тогтоогддог аж. Гэсэн ч тэр өөрт нь таалагдаагүй хэнийг ч ийм байдлаар дөнгөх аргадаа улам гарших шинжтэй. Тэр бусдад саад бологч болжээ.

Газрын зөвшөөрөл хийгээд барилгын зураг төсөл, бүх зүйл нь хууль ёсных атлаа Н.Дашзэвэг гавьяатын гомдлоор яг дээрхийн нэг адил хууль хяналтын байгууллагаар шалгуулж яваа “Вест хилл” компанийнхантай бид уулзлаа.

Тус компанийн эзэмшлийн газар нь “Монгол” дээд сургуулийн багш ажилчдын орон сууц хэмээх нэрээр анх зөвшөөрөл нь гарсан ч өдгөө нийтийн орон сууц болсон есөн давхар барилгын газартай залгаа оршдог юм байна. Байрлалын хувьд ийн залгаа байсныхаа төлөө тус компанийнхан 2011 оноос хойш Н.Дашзэвэг гавьяатын хэрүүл заргын мөрөөр мэргэжлийн байгууллагуудын байнгын шалгалт, хяналтын хаалгыг татаж, шат шатны шүүхийн шийдвэрийн хооронд 7 жилийг өнгөрүүлжээ.Шалтгаан нь, Дашзэвэгийн газартай хил залгаа учраас тэр юм байна. 

Д.Оюунжаргал : Шүүх гавьяат эдийн засаг Н.Дашзэвэгийн үнэн нүүрийг илчилж, манай барих барилга нэг ч хууль, дүрэм зөрчөөгүйг батлах байх

Үүсээд байгаа асуудлын талаар тус компанийн захирал Д.Оюунжаргалтай цөөн хором ярилцлаа.

-Гавьяат эдийн засагч Н.Дашзэвэгийн гомдлоор танай компанийн барилгын ажил зогсоод удаж байгаа гэсэн. Та тодорхой мэдээлэл өгөх үү?

-Манай “Вест хилл” компани Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт 660 метр кв талбай эзэмшдэг. Энэ талбайдаа үйлчилгээтэй, орон сууцны барилга барихаар ажиллаж байна. Үйл явдлыг бүр эхнээс нь яръя. Энэ газар 1991 онд Улны ширний үйлдвэр, Гутлын үйлдвэрийн ажилчдын байр барих зориулалтаар Ардын хурлын гүйцэтгэх захиргааны шийдэрээр олгогдсон газар. Дараа нь “Бул бул” гэх компани худалдаж аваад барилгын суурь цутгасан юм билээ. Ингээд барилгаа барьж чадалгүй байсаар манай компани 2009 онд худалдаж авсан. Тухайн үед буюу 2010 оны нийслэлийн Засаг даргын шийдвэрээр газраа 1140 метр кв хэмжээтэй болгосон. Манай газрын хойд талд “Монгол” дээд сургууль 1620 метр кв газар эзэмшиж байсан. Ингээд бид 2011 онд өөрийн эзэмшлийн талбайдаа зочид буудал барих гээд зураг төслөө гаргуулаад, баталгаажуулаад, ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулаад, барилга барих зөвшөөрлөө аваад газар шорооны ажлаа эхлүүлэх боллоо. Гэтэл гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг гуай нийслэлийн Засаг даргыг “Манай сургуулийн урд талд том зочид буудал барих гэж байна. Тэгэхээр манай барих барилга руу орох, гарах гарцыг хаана. Тиймээс “Вест хилл” компанид олгосон 1140 метр кв газраа хүчингүй болгож өгнө үү” гээд шүүхэд өгсөн байсан. Ингээд иргэний нэхэмжлэлийн дагуу тухайн үеийн Засаг дарга Г.Мөнхбаяр газрын хэмжээг нэмсэн шийдвэрийг хүчингүй болгосон. Ингээд манай 1140 метр кв талбай 282, манайхтай нэг тоот шийдвэрээр “Монгол” дээд сургуулийн газрын хэмжээг 1620 метр кв болгосон тушаал мөн хүчингүй болж, 530 метр кв болж жижгэрсэн. Гэхдээ шүүхийн шийдвэрт ““Вест хилл” компани бусад барилга руу орох гарцын асуудлаа шийдсэн тохиолдолд газрын хэмжээгээ нэмэх эрх нь нээлттэй” гэж гарсан. Ингээд манай компани 2012 онд Газрын албанд газраа томруулах хүсэлт гаргасны дагуу 2013 онд бүх журмын дагуу 660 метр кв болгосон. Ингээд энэ газрынхаа 340 метр кв талбайд нь үйлчилгээтэй, орон сууц барих зураг төслөө хийлгээд, бүх шаардлагатай газраар хянуулаад, батлуулаад, ажлаа эхлэх гэтэл дахиад асуудал үүсгэсэн.

 

-Дахиад ямар асуудлаар зарга үүсгэсэн бэ?

-Барилга нь төв замд ойрхон байна гэсэн асуудлаар шүүхэд хандсан байсан. Шүүхээс нийтийн эзэмшлийн талбайн асуудлаар гомдол гаргагч нь Н.Дашзэвэг  гуайг биш гээд хэрэгсэхгүй болгосон. Гэтэл үргэлжлүүлээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт манайхыг шалгуулахаар гомдол гаргасан байсан. Тэгээд барилгын дэд бүтэц хариуцдаггүй, байгаль орчин хариуцсан байцаагчаар дүгнэлт гаргуулаад, үйл ажиллагааг маань зогсоосон. Ингээд бид холбогдох газарт хандтал НМХГ-ын даргын шалгалтаар нөгөө байцаагчийн дүгнэлт хүчингүй болсон. Энэ мэтээр МХЕГ-т 7-8 удаа гомдол гаргасан байдаг. Тэгээд зогсохгүй мөрөөрөө ажлаа хийж байгаа төрийн албан хаагчдыг хардахдаа АТГ-т шалгуулахаар гомдол гаргадаг. Ийм маягаар төрийн албан хаагчдад байнгын дарамт шахалт үзүүлдэг. Дээрээс нь Шадар сайд У.Хүрэлсүхэд гомдол гаргасан байсан.

-Ямар шалтгаанаар НМХГ-т гомдол гаргаад үйл ажиллагааг чинь зогсоогоод байдаг юм бол?

-Өнгөрсөн нэгдүгээр сард Н.Дашзэвэг гуай манай компанийг шүүхэд өгсөн. Үндэслэл нь “Барилга хоорондын зайн дүрэм зөрчсөн, манай орон сууцны бохирын салбар шугамны стандартыг “Вест хилл” компанийн барилгын суурь зөрчиж байна. Тийм учраас “Вест хилл” компанийн барилгын суурийг нурааж өгнө үү” гэж гомдол гаргасан байсан. Барилгын норм, дүрмээр есөн давхар барилга хоорондын зай 15 метрээс багагүй байна гэж заасан байдаг. Манайх есөн давхар орон сууц барих гэж байгаа. Манай хойд талд “Монгол” дээд сургуулийн бариад ашиглалтад оруулсан 53 дугаар байр гэх есөн давхар орон сууц бий. Мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэхэд манай барих барилга 53 дугаар байрнаас 15.6 метрийн зайд байна гэсэн дүгнэлт гарсан. Үүнийг үндэслээд мэргэжлийн хяналтын байцаагч нар “Барилгын норм дүрэм зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлт гаргатал “Мэргэжлийн хяналтын байцаагч нар “Вест хилл” компанид илт үйлчилж, хаацайлж байна. Авлига авсан байх магадлалтай” гээд АТГ-т өгчихсөн байсан. Бохирын салбар шугамын хувьд манай газар дээрх барилгын суурь 2008 онд тавигдсан. Харин Дашзэвэг гуай өөрөө 2013 онд орон сууцаа бариулахдаа таван жилийн өмнө цутгасан сууринд хэтэрхий тулгаж, өөрөө стандарт, норм зөрчиж шугамаа тавиулсан. Ийм байдлаар манайхыг шүүхэд өгөөд, хэл ам хийгээд долоо дахь жилдээ явж байна.

-Та нар ямар нэг арга хэмжээ аваагүй юу?

-Тухай бүрт мэргэжлийн байгууллагаар шалгуулж, хууль, журам зөрчөөгүйгээ баталж ирсэн. Гэсэн ч зөрүүлээд л гомдол, өргөдөл бариад явчих юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцаагч, хэлтсийн дарга нарын өмнө нь гаргасан үндэслэл, албан бичиг, дүгнэлтүүдийг бүгдийг үгүйсгээд хэл ам гаргаад бидний ажлыг цалгардуулаад байгаа учраас бид МХЕГ-т хүсэлт гаргасан. Ингээд МХЕГ-ын даргын 01/40 удирдамжаар тус газрын Хяналт, мониторингийн газраас таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж, Дашзэвэг гэж хүний гомдол үнэний ортой юм уу, эсвэл “Вест хилл” компани хууль дүрэм зөрчих гээд байна уу гэдгийг тогтоохоор газар дээр нь ажилласан. Шалгалтын дүгнэлт энэ сарын 7-нд гарсан. Энд барилга хоорондын зай норм, дүрэм зөрчөөгүй байна, бохирын шугамнаас цутгасан суурь гурван метр гарантай зайд байгаа учраас журам зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Ингээд “Вест хилл” компанид барилга эхлүүлэхэд ямар нэгэн зөрчил байхгүй гэсэн. Харин энэ шалгалтаар Дашзэвэг гуайн бариулсан барилга арав орчим хууль, дүрэм зөрчсөн нь илэрсэн.

-Хууль, журам зөрчсөн зөрчлүүдийг нь та мэдэж байгаа юу?

-Барилгын тухай хуульд эзэмшиж байгаа газрын 70 хувиас илүү нь барилгажих талбайгаас хэтрэхгүй, үлдсэн нь ногоон байгууламж, явган хүний зам, талбай байх ёстой гэж заасан байгаа. Гэтэл 53 дугаар байр нь эзэмшил газрынхаа 92 хувийг эзэлж баригдсаныг мэргэжлийн байгууллага олж тогтоосон юм билээ. Барилгынх нь гадаа хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол руу ордог хэсгээ бүгдийг нийтийн эзэмшлийн талбайд хийсэн. Мөн барилгынхаа зориулалтыг өөрчилсөн нь илэрсэн. Анх багш, ажилчдын байр гэж гэрчилгээ авсан боловч нийтийн орон сууц барьж, бусдад худалдсан. Үүнээс гадна манай газар дээрх суурийн цутгалтын баруун талаар хийсэн бохирын шугамаа батлагдсан зураг төслөөсөө өөр хийхээс гадна манай талбай руу хоёр метр шахаж хийсэн зөрчил илэрсэн. Мөн барилгынхаа суурийг зураг төсөлд зааснаас шилжүүлсэн гэх мэт ноцтой зөрчлүүд илэрсэн нь мөргэжлийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон.

-МХЕГ танайхыг ямар нэг зөрчилгүй гэсэн учраас үйл ажиллагаагаа эхлүүлж болохгүй юм уу?

-Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас МХЕГ-ын Ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаад өнгөрсөн 10-ны өдөр барилгын ажил эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл олгосон. Ингээд 11-ний өдөр бид барилгынхаа хашаа, хороог янзалж байтал Дашзэвэг гуай Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар руу очоод “Шүүхээс барилгаа үргэлжлүүлэх эсэх шийдвэр нь гараагүй байхад зөвшөөрөл олголоо. Та нар хууль зөрчсөн байна. Үйл ажиллагааг нь зогсоож өг” гэсэн байгаа юм. Ингээд зогсохгүй нийслэлийн Засаг дарга Су.Батболдод гомдол гаргасан байсан. Үүний мөрөөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын нэг мэргэжилтэн манай компанид “Барилгын ажлыг түр зогсоо” гэсэн мэдэгдэл өгсөн байсан. Ингээд үйл ажиллагаа маань эхлээ ч үгүй байтал дахиад зогсчихлоо.

-Шүүхээс шийдвэр гарах хүртэл үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн шийдвэр, сануулга ирсэн юм уу?

-Шүүгч шүүхийн асуудал шийдэгдэж дуустал “Вест хилл” компани барилгаа барьж болохгүй, болно гэсэн ямар нэг шийдвэр, чиглэл өгөөгүй. Тэр бүү хэл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт “Шийдвэр гарах хүртэл барилгын ажлаа эхлүүлэх зөвшөөрөл олгохыг түр түдгэлзүүлсүгэй” гэдэг ч юм уу захирамж гараагүй. Тэгэхээр хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулах эрхээ авчихсан байхад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын нэг мэргэжилтэн зогсоосон нь бидэнд хууль бус шаардлага тавьж байна гэж үзэж байгаа. Тийм учраас Нийслэлийн Засаг дарга Су.Батболдод гомдол бүхий албан бичиг өгсөн.

-Шүүх хурлын тов гарсан уу? 

-Ирэх пүрэв гаригт болно. Шүүх хурал дээр Дашзэвэг гэдэг хүнтэй уулзая. Шударга үнэн ялна гэдэгт итгэж байна. Энэ  шүүх хурлаас бидний маргааныг нэгмөр эцэслэж, үнэн мөнийг шударгаар тогтоож  өгнө гэдэгт найдаж байна. Бидэнд зөрчсөн хууль, дүрэм, журам нэгээхэн ч байхгүй учир шүүх хурлын шийдвэрийг ч хүлээлгүйгээр барилгын ажлаа эхлүүлэх боломжтой.

-Гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг гуайтай та болон танай компанийн зүгээс ямар нэг хувийн таарамжгүй харилцаатай юм уу. Ямар учраас ийм шаардлагагүй зүйлээр хэл ам хийгээд яваад байдаг юм бол?

-Миний болоод манай компанийн зүгээс энэ хүнтэй таарамжгүй байдал үүсэхээр танил хүмүүс огт биш. Бие биеэ хөршийн хувьд л мэднэ. Бидэнд муудаад, ингээд яваад байх ямар ч шалтгаан байхгүй. Тэр хүнд ямар ч гай учруулаагүй. Тэр бүү хэл  Дашзэвэг гуай 53 дугаар байраа барих гэж байхдаа “Бидэнд хандаж, барилгынхаа материал, чингэлгээ танай газар дээр тавьж байгаад барилгаа баръя” гээд л ирж байсан. Тухайн үед "Айл хүний амь нэг. Саахалт хүний санаа нэг” гэдгээр л хүлээн авч дэмжсэн. Нэг ч төгрөгийн төлбөр авалгүйгээр манай манаач барилгын материалуудыг нь жил гаруй хугацаанд үнэ төлбөргүй харж өгч байсан. Санах юм бол энэ. Гэтэл энэ хүн барилгаа барьж дуусаад л манайхыг шалгуулж болох бүх газраар шалгуулаад явж байна. Гурван удаа шүүхэд өглөө. Ер нь “Монгол” дээд сургуулийн эргэн тойрны байгууллагынхантай ийм байдлаар зарга хийж байсныг саяхнаас мэдлээ. Өнгөрсөн жил “Манай компани, бас хөрш зэргэлдээ байдаг “Атек” компанийг дулааны шугамаа манайхаас татаарай” гэж байсан юм. Тэгээд “Атек” компани барилгаа барьж бараг дуусаад дулаанаа татах болоод гэрээ байгуултал гэрээг нь аваад зугтчихсан гэсэн. Уулзахгүй, дулаанаа өгөхгүй. Тэгээд манай компанитай холбогдоод хамтарч дулааны шугам татаж, холбохгүй бол барилга ашиглалтад орлоо гээд бид хамтарч татсан.

-Дулааны шугамнаас нь дулаан аваагүй гээд гомдоод байдаг юм биш үү?

-Үнэнийг хэлэхэд тэднийхээс дулаанаа татсан бол бүр их дарамтанд орох байсан байх гэж одоо боддог. Дээр нь зах зээлийн ханшнаас хэд дахин өндөр үнээр бидэнд өгөх гээд байсан. Гэрээгээ  авч зугтаагаад, зангаа хувиргаагүй бол бид дулаанаа тэднийхээс авах л байсан. Эртхэн тараа таниулсан нь харин ч болсон.

-Танайхыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар өгсөнөөсөө хойш тантай уулзсан уу?

-Таарахаар “Чамтай ярих юм байхгүй. Шүүх дээр уулзъя” л гэх юм билээ. Яагаад ийм зан гаргаад байдгийг нь асуух боломжгүй юм билээ.

-Олон жил үргэлжилсэн  энэ хий хардлага, шалгалтуудаас болж танайх ямар хэмжээний хохирол амсаад байна вэ?

-Цаг хугацааны хувьд асар их хохирч байна. Барилга барих хугацаа маш богино байдгийг, дээр нь эдийн засгийн гавьяат хүн ийм тохиолдолд бид эдийн засгийн ямар их хохирол амсаж байгааг мэдэж байгаа байх. Бид долоон жил барилга барьж чадаагүйгээс гадна анх зочид буудал бариулах гэж байсан зураг төслийг 55 сая төгрөгөөр хийлгэсэн нь ямар ч хэрэггүй болсон, дахиад орон сууцны барилгын төсөл олон сая төгрөгөөр хийлгэлээ. Тэр олон хууль,хяналтын байгууллагынхныг дуудах бүрт очиж, бичиг цаас, шүүх хурлууд гээд асар их хэмжээний алдагдал хүлээгээд байна. Үндэслэлгүй гүтгээд байгаа мөртлөө төрийн албаныхныг ч ажлыг нь хийлгэхгүй, биднийг ч зүгээр байлгахгүй байна.

-Цаашид ямар арга хэмжээ авна гэж бодож байна вэ?

-Хурдан л шүүх хурал болж, үнэн мөн нь нэг мөр шийдэгдээсэй гэж хүлээж байна. Хэлтэй амтай ганцхан хүн төрийн байгууллагаар ч, хувийн хэвшлээр ч тоглодог явдалд цэг хатгаасай л гэж хүсэх байна. 

Үнэхээр тэндэхийн зарим аж ахуйн нэгжийн “үйл”-ийг хамгийн багадаа жилээс гурван жил үзсэн хэмээн эх сурвалжууд ярьж байв. Бүр нэгэн компанийн барилгын гадаах авто гражийг “Нийтийн эзэмшлийн талбайд барьсан учраас надад тэдэн граж өг. Эсвэл тэчнээн тэрбум төгрөг өг. Үгүй бол хууль, хяналтын байгууллагаар шалгуулна” гэж сүрдүүлж байсныг ч дурдаж байсан юм. Тус компани түүнд юу ч өгөөгүй чгурван жил гаруй дээрхтэй ижил байдлаар хууль, хяналтын хаалга татсан  гэхээр түүнийг хэр нэхэл хатуу, боловсон аргаар тууштай сүрдүүлэгч болохыг түвэггүй хэлээд өгөх шиг. Өмнөх компани, иргэд яагаад энэ хүний талаар амаа хамхиж ирсэн юм бол? Энэ хүн маань мундаг эдийн засагч гэсэн нэр хүндийн дор өөрөө хууль дүрэм зөрчдөг, хүмүүсийг хууль дүрэм нэрийн дор дарамтлагч биш байгаа гэх сэдэл төрлөө. 

 Бид Н.Дашзэвэг гавьяатын эзэмшлийн талбайтай хил залгаа оршсоныхоо төлөө хэдэн жил "зууралдсан" АТЕК ХХК-ийн Б.Алтангэрэлтэй уулзаж, "Н.Дашзэвэг гэх хүний гомдлуудын нэг ч батлагдаагүй, та нар цаг хугацаа, эдийн засгийн хохирол амссан хэрнээ энэ хүний талаар хууль, хяналтын байгууллагад яагаад гомдол гаргаагүй юм бэ" зэрэг асуудлаар цөөн хором ярилцлаа. 

Б.АЛТАНГЭРЭЛ : Н.ДАШЗЭВЭГ МАНАЙХЫГ БҮХ ГАЗРААР ШАЛГУУЛСАН Ч НЭГ Ч УДАА ЯЛЖ БАЙГААГҮЙ

-Танай компанийг гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг гуайн гомдлоор хууль, хяналтын байгууллагаас гурван жил шалгасан гэж иргэд ярилаа. Танайхтай ижил асуудал үүссэн хэд хэдэн компани энд байгаа юм байна. Тухайн үед ямар гомдол гаргаж шалгуулж байсан талаар ярьж болох уу ?

-Н.Дашзэвэг гуай манайхыг хорооны цагдаа, хэсгийн цагдаа, дүүргийн цагдаа, дүүргийн барилгын инженер, хот, улсын мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, шалгаж болох бүх албан тушаалтнаар шалгуулсан. Нэг ч удаа ялж байгаагүй. Нэг ч удаа зөв гэсэн шийдвэр төрийн болоод мэргэжлийн байгууллагаас гарч байгаагүй. Бид угаасаа хууль бус юм нэг ч хийгээгүй юм чинь яаж тийм шийдвэр гарах вэ дээ.

-Анх ямар шалтгаанаар гомдол гаргасан юм бол ?

-Манайх дахин төлөвлөлтийн 30 айлын орон сууц барьсан юм. Нэг өдөр Дашзэвэг “Автомашины гараашийн дээд талыг ахдаа ашиглуулаач. Хүүхдийн цэцэрлэг баримаар байна” гээд ирсэн. Тэгэхээр нь “Боломжгүй. Та хүүхдүүдээ тоглуулж байж болно” гэсэн чинь “Миний нэр дээр эрхийг нь шилжүүлээд өгчих” гэсэн. Яалаа гэж би нийтийн эзэмшлийн газрыг, өөрийнхөө компанийн барьсан гараашийн талбайг хүний нэр дээр шилжүүлэх вэ дээ. Үүнээс болоод л бүх шатны байгууллагаар гурван жил шалгуулсан. Мэргэжлийн байгууллагууд “ Хууль,дүрэм зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлт гаргачихаар тэр байгууллагыг шалгаж болох өөр байгууллагад гомдол гаргадаг. Гараашийг хүлээж авсан улсын комиссынхныг АТГ-т шалгуулахаар өгчихөж байгаа юм. АТГ-аас эрх ашгийн зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргахаар Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт “ Эдгээр байгууллага хоорондоо ямар нэг эрх ашгийн зөрчилтэй шалгаж өгнө үү” гээд өгчих жишээний. Гэхдээ бид нэг ч хууль зөрчсөн зүйл хийгээгүй болохоор үнэн ялсан л даа” гэв  

Тэгэхээр Гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг гэж хэн бэ? Түүний үнэн төрх юу вэ? 

“Монгол” дээд сургуулийн үүсгэн байгуулагч, захирал Н.Дашзэвэг нь нам сольдгоороо Монголын улс төрд бараг нэг номер. Тэрбээр анх бие дааж, дараа нь  МСДН, Монголын Либерал Нам, БНН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байжээ. Үүнийхээ дараа МАН-д элсчихсэн явж байгаад, МАХН-ыг шинээр байгуулах үед Н.Энхбаяртай нийлсэн юм. Ингээд 2012 оны УИХ-ын сонгуульд “Шударга-ёс” эвслээс Баянгол дүүрэгт нэр дэвшээд амжилт олоогүй. Үүний дараа 2014 онд МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөлийн хурлын үеэр тэрбээр өөрийгөө Сангийн сайдад нэр дэвшүүлснээс болж тэдний харилцаа муудаж, МАХН-ын удирдах зөвлөл түүнийг  намаас хөөх шийдвэр гаргаж байв. Гэсэн ч тэрбээр өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслээс нэр дэвшээд унасан билээ. Өөрөөр хэлбэл, Монголын наашаа гэсэн бүх намд өөрийн дураар элсэж, гарч үзсэн тэрбээр төрийн байгууллагуудыг ч, бусдын эрх, үйл ажиллагааг ч дур зоргоороо шийдэх гэж оролддог байхыг үгүйсгэхгүй аргагүй юм.

 

 

Эх сурвалж : Үндэсний шуудан сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Би энэ хороонд амьдардаг иргэний хувьд Дашзэвэг гуай арай л хэтэрхий. Бүх зүйлийг мөнгө гэж хардаг хүн шиг санагдсан. Ядаж хүүхдийн цэцэрлэгийн төлбөр тэр хавьдаа хамгийн өндөр хэрнээ үйлчилгээ энэ тэр бол ялгарах зүйл байхгүй. Тухайн байрны эргэн тойрон машин ч зогсож багтахгүй газар л байр барьсан санагдсан. Тв гарахаараа иргэдэд хэрэгтэй гэж ярьдаг нь байгаа байдал дээрээ тэнгэр газар шиг зөрөөтэй... 2017-04-25
Уянгаа:Энэ хүнийг ийм хүн гэж ёстой бодсонгүй арай ч дээ бүх зүйлийг өөртөө ашигтай л хийж байвал бусад нь хамаагүй гэж боддог бололтой 2017-04-25
Ээж:Хүүхдээ улсын цэцэрлэгт бүртгүүлэх гээд зогсож байхад хэнэггүй ч үгүй манай цэцэрлэг хүүхэд авна төлбөр нь 350,000 гээд зараа нааж зогссон үнэхээр таалагдаагүй. 2017-04-25
Zochin:Yer ni aimaar khun dee, khuukhed maani surguuliid ni orj suraltsakh bish 1 jil dampuuraad suuldee uur surguuli ruu shiljuulj, 1 jiliig ni ballasan daa. Baiguulsan surguuli ni gej zugeer l dampuu. Gomdol gargaad orson chini yvaad zargald, khaana ch minii ugiig sonsdog yum, **** gej khelj baisan daa. Khamgiin ys zuigui, medrel muutai gej khelekhed ch bagadna 2017-04-25
Тс:Үнэн бол ямар хэцүү хүн бэ 2017-04-25
зочин:Энэ Дашзэвэг угаасаа инээдтэй амьтан ш дээ. Барилга барьж байгаа газарт очоод танай тийм ажлыг хөөцөлдөөд өгье, тэгээд өгье, тэдэн төгрөг өгчих гээд гүйдгийг хүмүүс мэднэ дээ. 2017-04-25
zochin:unen unen unen 2017-04-25
zochin:unen unen unen 2017-04-25
zochin:unen unen unen 2017-04-25
zochin:unen unen unen 2017-04-25
zochin:unen unen unen 2017-04-25
zochin:unen unen unen 2017-04-25
zochin:unen unen unen 2017-04-25
zochin:unen unen unen 2017-04-25
АЛАГ АДУУ:ИЙМ АДГИЙН ХҮНИЙН ҮГИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ТООХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. ЛАГ ХҮН ГЭЭД ҮГ, ХЭЛ АМНААС НЬ АЙГААД БАЙХ ХЭРЭГГҮЙ. 2017-04-25
mgl ireedui:дашзэвэг маш олон хүнийг дарамтлан зовоож бахаа хангадаг, нийгэмд бусадтай зохицож амьдардаг ухаан суугаагүй хүн юм байна. хөгшин болох гэж байж нүгэл хураагаад л. Эрдэмтэн хүнээс ийм амьдралын ухаан гарахгүй байгаа нь "гайхалтай". 2017-04-26
mongolyn zaluus:dashzevegees bolood surguuli soyol, businesseer, amidralaar ****irson humuus niileed ****irloo hamtaar huuli hyanaltyn baiguul****d handan nehemjleh ni zuitei. 2017-04-26
Мгл:Сонгууль болгоноор нам солиод байгаа онодоггуй,амаар бурдагч ачир дээрээ хоосон толгой,элдэв гое нэртэй мэргэжил амалдагч тогсогчид нь борлогддоггуй,эрх баригчдад бялдуучлагч адгын шар шимжлэгч овгонии тар танигдсандаа 2017-07-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?