Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж гуай төрийн соёрхолд 7 удаа дэвшиж байж сая энэ шагналын эзэн болсон гэж ярьдаг байсан. Тухайн үеийн үзэл суртлын машин ажиллаж байх үед шүлгийг нь биш, хүнийг нь шүүдэг байсан. Гэр бүлийн хувьд тогтворгүй гэдэг тодорхойлолт түүний шагналыг ингэж хойш нь татаж байсан түүхтэй. Тэгвэл Каприо 6 удаа бүдэрч байж сая энэ хүндтэй шагналын эзэн боллоо. "Revenant" буюу " Долоон голтон" УСК- ны найруулагч болон эрэгтэй гол дүр энэ удаагийн Оскар наадмын хамгийн хүндтэй шагналын эзнээр тодорлоо.
"Эрх мэдэлтэй хүмүүс шуналын сэдлээр, зөвхөн ашиг, зөвхөн мөнгөний төлөө хүн төрөлхтний амьдрал ахуйг зольж байна. Ашиг, мөнгөний төлөө тэд юу ч хийхээс буцахгүй байна. Онгон байгалийг тэд сүйтгэж, ертөнцийн зохицолдоог тэд л шуналын үүднээс алдагдуулж байна. Энэ бүхнээс үүдэлтэй аюул хүн төрөлхтнийг нөмөрч байна. Энэ аюул улам улам ойртсоор байна. Тиймээс энэ гамшгийг бий болгож байгаа, үүнийг хөхүүлэн дэмжиж байгаа улс орнуудын удирдагчдыг дэмжихгүй байхыг уриалж байна".
Ингэж Де Каприо хэлсэн үгэндээ онцоллоо. Энэ киноны Хятадад үзүүлэх нээлт 2016 оны 3-р сарын 18-ны өдөр болно гэж Оскарын наадмын үеэр зарлалаа.
Тоймч Ц. ЭНХБАТ