.JPG)
Амралтын өдрүүдээр Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 87 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.
2017 оны 04 дүгээр сарын 29,30-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 537 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 397 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 8 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 7, мөргөлдсөн 10 осол тус тус бүртгэгдсэн. Зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн байна.
Тухайлбал :
- СХД-ийн нутаг Хөтөлийн замд T.Priusмаркийн автомашины жолооч М нь явган зорчигч оршин суух тодорхой хаяггүй Б нарын 2 хүнийг мөргөж , нэг хүний амь нас хохирч, 1 хүн гэмтсэн.
- БЗД-ийн нутаг Улиастай явах шинэ замд T.Prius маркийн автомашины жолооч Б нь хашааныхаа гадаа ганцаараа тоглож байсан 4 настай Ө-г мөргөж гэмтээсэн хэргүүдийг Замын цагдаагийн албаны Гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байна.
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна