Нийслэл хотод тээврийн хэрэгсэл эзэмшигч та Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч тухайн сардаа төлнө.
Тээврийн хэрэгслийн улсын дугаар 5, 0 тоогоор төгссөн бол V сард албан татвар, төлбөрийг төлнө. Албан татвара, төлбөр төлөөгүй бол тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй.Иймд татвар төлөгч Та тогтоосон хугацаанд албан татвар, төлбөрөө төлнө үү.
ЭХ СУРВАЛЖ:ТЕГ