ХХААХҮ-ИЙН САЙД П.СЭРГЭЛЭН: АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОЖ, ИМПОРТЫГ ОРЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙГАА ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ДЭМЖИНЭ

2017-05-05  
 

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн төмөр торон хашааны үйлдвэрлэл эрхэлдэг “Хос эрхэс” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа/2017.05.04/. “Хос эрхэс” ХХК нь  2011 оны наймдугаар сараас Япон улсын технологиор  Солонгос төмөр тор торон хашааны үйлдвэр, 2017 оноос ногооны талбай, цэцэрлэгт хүрээлэн, мод үржүүлгийн зориулалттай сүлжмэл тор, бэлчээрийн зориулалттай нэхмэл тор, хамгаалалтын зориулалттай өргөст торны үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Хос эрхэс” ХХК-ийн эрхэлж байгаа үйлдвэрлэл манай улсад  хэрэгтэй. Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны  мөрийн хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдээ дэмжих бодлого барьж ажиллаж байгаа. Энэ хүрээнд үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж байна. Үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж  дотоодын худалдан авалтыг  нэмэгдүүлж, иргэд эх орон ч худалдан авалт  хийх хэрэгтэй. Монгол Улсад ажлын байр бий болгож, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжинэ ” гэв.

“Хос эрхэс” ХХК-ийн ерөнхий менежер Ц.Булганхангай “Манай үйлдвэрт үйлдвэрлэгдэж байгаа төмөр торон хашаа олон давуу талтай. Тухайлбал, 4 төрлийн тор, торон хашаа нь 99,99 хувийн  цайрдсан гантай утсаар үйлдвэрлэдэг, гадуур рам гагнах шаардлагагүй шууд угсардаг, хашааг буцааж буулгах, хураах, зөөж тээвэрлэн өөр газар шилжүүлэн барих боломжтой зэрэг давуу талууд бий. Бидэнд одоо тулгамдаж байгаа зүйл нь импортоор орж ирж байгаа ижил төстэй бараа бүтээгдэхүүний  татварыг нэмэх талаар зохицуулалт хийх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгдэх бараа бүтээгдэхүүний үнийг нэмсэнээр худалдан авалт  нэмэгдэж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болно” гэдгийг онцолж байв.  

 

 

Эх сурвалж : ХХААХҮЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
od:хэрхэн яаж дэмжих юм бол худлаа бөөрөнхий дэмжлэг ам байхаа 2017-05-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?