АМРАЛТЫН ӨДРӨӨР ЦАГ АГААР ЯМАР БАЙХ ВЭ ?

2017-05-06  

ӨНӨӨ МАРГААШДАА ЦАГ АГААР ТОГТУУН ДУЛААХАН БАЙНА

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 18-23 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР : Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар  секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР : Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 17-19 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн  нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө  бүх нутгаар  20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ : Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 17-19 градус дулаан байна.

2017 оны 05 дугаар сарын 07-ноос 05 дугаар сарын 11-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв 

7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,  9-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн  аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд ихэнх нутгаар, 9-нд Алтайн салбар уулс, говь талын нутгаар, 10-нд зарим газраар секундэд 14-16 метр, зарим үед 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

 

 

УЦУОШГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?